Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Үндэсний инновацын тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөртэй боллоо

ikon.mn
2020 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас “Үндэсний инновацын тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр”-ийг баталлаа.

Үндэсний инновацын тогтолцооны суурь, дэд бүтцийг хөгжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, инновацын тэргүүлэх салбар, чиглэл болон нийгмийн үйлчилгээнд инновацын бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн инновацийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хөтөлбөрийг боловсруулжээ.

Хөтөлбөрийг 2020-2024 онд хэрэгжүүлэх бөгөөд шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл, буцалтгүй тусламж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулийн өөрийн хөрөнгө, бусад эх үүсвэрээс гаргах юм.