Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Даваасүрэн: "Оюу толгой"-н ТУЗ-ийн гишүүд өөрчлөгдөх нь тодорхой

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
Ц.Даваасүрэн: "Оюу толгой"-н ТУЗ-ийн гишүүд өөрчлөгдөх нь тодорхой
Sara, ikon.mn - text to speech

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Оюу толгой" компанийн ТУЗ-ийн гишүүдэд тавигдах шаардлагыг өндөрсгөх асуудлыг хэлэлцэн баталжээ.

Тус компанийн ТУЗ-ийн даргаар Г.Батсүх ажиллаж, Ерөнхийлөгч асан Н.Багабанди, "Эрдэнэс Оюутолгой" компанийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт нар Монголын талыг төлөөлж байгаа.

Энэ талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгээс тодрууллаа.

-"Оюу толгой"-н ТУЗ-ийн гишүүдэд тавигдах шаардлагыг яаж өөрчилсөн бэ?

-Энэ бол маш зөв шийдвэр "Оюу толгой" бол Монголын хуулийн этгээд. Тийм учраас компанийн тухай хуулийг дагах ёстой. Тэнд жижиг асуудал гарахад л Засгийн газар руу оруулж ирээд байдаг байж болохгүй. Удирдах зөвлөл дээрээ яриад шийддэг байх ёстой. Дээд тал нь "Эрдэнэс Монгол" дээр шийдэгддэг байх ёстой.

Тавигдах шаардлагын тухайд наад зах нь гадаад хэлний мэдлэгтэй, гадныхантай харилцдаг байх ёстой. Мөн санхүү, хууль зүй, уул уурхайн өндөр мэдлэгтэй байх гэдэг шаардлага тавьж байгаа.

-Одоо байгаа Монголын талын гурван гишүүн шинэчлэгдсэн шаардлагад тэнцэж байгаа юу?

-Одоогийн ТУЗ-ийн гурван гишүүн өрсөлдөөд тэнцвэл үлдэнэ. Гэхдээ өөрчлөгдөх нь тодорхой л доо.