Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

ХУВААРЬ: 13 телевизээр сурагчдад зориулсан хичээл заана

А.Намуун, iKon.mn
2020 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
00:00 00:00
ХУВААРЬ: 13 телевизээр сурагчдад зориулсан хичээл заана
Sara, ikon.mn - text to speech

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоогоод байгаа билээ.

Энэ хугацаанд сурагчдад телевизээр хичээл заах юм. БСШУСЯ-наас теле хичээлийн хуваарийг гаргажээ. ЕБС-ийн 1-12 дугаар ангийн сурагчдад зориулсан хичээлийг 13 телевизэд хуваарилсан байна.

Цэцэрлэгийн багачуудад NTV-ээр хичээл заах аж.

ХУВААРЬ:

Анги

Нэвтрүүлэх телевиз

1.

1-р анги

25-р суваг телевиз

2.

2-р анги

С1 телевиз

3.

3-р анги

Эх орон телевиз

4.

4-р анги

UBS  телевиз

5.

5-р анги

ETV телевиз

6.

6-р анги

TV5 телевиз

7.

7-р анги

Боловсрол телевиз

8.

8-р анги

TV8 телевиз

9.

9-р анги

TV9 телевиз

10.

10-р анги

SBN телевиз

11.

11-р анги

Eagle телевиз

12.

12-р анги

Монгол HD телевиз

13.

Цэцэрлэг

NTV телевиз

Теле хичээлийг Ирэх Даваа гарагаас буюу хоёрдугаар сарын 3-наас зааж эхлэх тухай тус яамны эх сурвалж хэллээ.

Харин хичээл заах багш, хичээлийн сэдэв, цагийг өнөөдөр нийтэд албан ёсоор мэдээлэх юм байна. Бид энэ талаарх мэдээллийг хүргэх болно.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.