Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Ухань хотод шинээр баригдаж байгаа хоёр эмнэлгийг зургаа хоногийн дотор ашиглалтад оруулна

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Шинэ төрлийн коронавирусийн голомт болоод байгаа төв Хятадын Ухань хотод эмнэлгийн хүрэлцээ муу байгаа.

Тиймээс Хятадын эрх баригчид цоо шинэ хоёр эмнэлгийг асар богино хугацаанд ашиглалтад оруулах шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасан юм. Өнгөрсөн Баасан гарагт Ухань хотын захиргаа цоо шинэ эмнэлгийг зургаа хоногийн дотор босгож, хоёрдугаар сарын 3-наас ашиглаж эхлэх төлөвлөгөөг зарласан байна.

Тэгвэл маргааш нь буюу Бямба гарагт дахин нэг шинэ эмнэлгийг мөн хугацаанд ашиглалтад оруулахаар болсныг зарлажээ.

Одоо барилгын компаниуд эмнэлгүүдийг хугацаанд нь ашиглалтад оруулахаар 24 цагийн турш тасралтгүй ажиллаж байна.

Хоёрдугаар сарын 3-нд нээгдэх Ухань Хуошеншань эмнэлэг нь 25,000 м.кв талбайтай, 1,000 ортой байх гэнэ. Хоёр дахь эмнэлэг болох Лэйшеншань нь хоёрдугаар сарын 5-нд нээгдэх бөгөөд 30,000 м.кв талбайтай, 1,300 ортой байх ажээ.

Хятадын төрийн төв мэдээллийн хэрэгсэл Мягмар гарагаас эхлэн хоёр эмнэлгийн бүтээн байгуулалтын ажлыг онлайнаар шууд дамжуулж эхэлсэн байна.

Шууд дамжуулалтыг дараах холбоосоор үзнэ үү.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.