Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд ханджээ.
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн “Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ” гэсэн заалт нь Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн мэдээллийг тэдгээр иргэн ирүүлсэн байна.
Дээрх мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдааныг 2020 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр хийхээр товлолоо.