2020/02/29
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,762.71₮
B30
УЛААНБААТАР
-7°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-8°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-16°
06:00
S26
-13°
07:00
S26
-14°
08:00
S26
-14°
09:00
S26
-13°
10:00
S26
-11°
11:00
S26
-9°
12:00
S26
-8°
13:00
S26
-7°
14:00
S26
-6°
15:00
S30
-5°
16:00
S30
-5°
17:00
S30
-6°

"Гуанжоугаас Австралид очсон монгол иргэн коронавирусийн халдваргүй болох нь тогтоогдлоо"

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 1 сарын 28
iKon.MN
Гэрэл зургийг MPA.mn

Австрали улсад очсон монгол иргэнээс шинэ төрлийн коронавирусийн халдвар илэрсэн талаар Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлээд байсан.

Гэвч халдвар илэрсэн гэх 34 настай эрэгтэй Монголоос БНХАУ-ын Гуанжоу хотоор дамжиж Австралид очсон уу эсвэл Гуанжоу хотод байж байгаад явсан уу гэдэг нь тодорхойгүй байв.

Энэ талаар ЭМЯ-наас дахин мэдээлэл өгч байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/204032927445522/

 ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар "12:28 цагт ХӨСҮТ-д Австралийн ижил төстэй олон улсын  эрүүл мэндийн төв зохицуулагч байгууллагаас яаралтай мэдээлэл ирүүлсэн.

Мэдээллийн утга нь, Монгол Улсын иргэн Гуанжоугаас Австралийн Мельбурн хотод онгоцоор нисэж очсон. 2020 нэгдүгээр сарын 19-нд очихдоо шинж тэмдэггүй байж байгаад, шөнө нь халуурч тусгаарлагдаж шинжилгээ хийлгэхэд, нэгдүгээр сарын 25-нд лабораторийн шинжилгээгээр шинэ коронавирусийн халдвараар өвчилсөн болох нь тогтоогдсон гэсэн байсан. Уг мэдээллийг Австралийн олон улсын эрүүл мэндийн дүрмийг хэрэгжүүлэгч байгууллагаас ирүүлсэн юм.

Ингээд бид 14:40 минутад тус байгууллага болон Австралийн Эрүүл мэндийн газартай холбогдож мэдээллийг нягталлаа. Нягтлахад, тухайн Монгол Улсын иргэн шинэ төрлийн коронавирусийн халдвар аваагүй. Харин халдвар авсан хүнтэй онгоцонд цуг зорчсон байна гэдгийг Австралийн Tрүүл мэндийн газраас бидэнд утсаар болон и-мэйлээр тодорхой мэдэгдлээ.

Тэгэхээр түрүүн хэлсэн Монгол Улсын иргэн маань халдвар аваагүй байна. Эрсдлийн үеийн мэдээлэл харилцааны горимд шилжин ажиллаж байгаатай холбоотойгоор бид ирсэн мэдээллийг нягталж, ташаа мэдээлэл болохыг тогтоолоо.

"Мэдээлэлд дурдагдсан Монгол Улсын иргэн буцаад Улаанбаатарт ирсэн"

Олон улсын эрүүл мэндийн дүрмийн 44 дүгээр хэсэгт заасны дагуу улс орнуудад ДЭМБ-ын 196 орны эрүүл мэндийн дүрмийг мөрдүүлж ажилладаг байгууллагууд мэдээлэл солилцон, эргэн мэдээллэх системээ идэвхжүүлж ажилладаг. Энэ хүрээнд тухайн онгоцонд явсан бүх зорчигчдын мэдээллийг хянаж үзээд улс оронд нь мэдээлж ажилладаг горимтой юм байна.

Мэдээлэлд дурдагдсан Монгол Улсын иргэн энэ сарын 19-нд Гуанжоугаас Австралид очоод, 25-нд Австралиас гарч Хонг Конгоор дамжин, буцаад Улаанбаатарт ирсэн байна.

Бид хавьтал судлалын аргачлалын дагуу тус иргэнийг олж, холбогдсон байгаа. Цаашид онош тодруулах ажлууд явагдана" гэлээ.


Австрали дахь коронавирусийн халдварын нөхцөл байдал:

Австрали улсад одоогийн байдлаар шинэ коронавирусийн халдварын таван тохиолдол бүртгэгдсэн байна.

Үүний нэг нь БНХАУ-ын иргэн, 50 настай эрэгтэйгээс шинэ төрлийн коронавирус илэрсэн явдал байв. Тэрбээр БНХАУ-ын иргэн Гуанжоу хотоос Австралийн Мельбурн чиглэлийн CZ321 дугаартай нислэгээр нэгдүгээр сарын 19-нд тус улсад ирсэн хэмээн АВС агентлаг мэдээлжээ.

Шинэ коронавирусийн халдвар авсан хятад иргэн Австралид очихоосоо өмнө хоёр долоо хоногийн турш Ухань хотод байсан аж.

Коронавирусийн халдвараас сэргийлэх зөвлөмж

  1. Гараа сайн савандаж угаах
  2. Амны хаалт зүүж хэвших
  3. Онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй байх гурван зөвлөмжийг ДЭМБ-аас өгч байна.
x