2020/02/29
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,762.71₮
B30
УЛААНБААТАР
-7°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-8°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-16°
05:00
S26
-13°
06:00
S26
-13°
07:00
S26
-14°
08:00
S26
-14°
09:00
S26
-13°
10:00
S26
-12°
11:00
S26
-10°
12:00
S26
-8°
13:00
S26
-7°
14:00
S26
-5°
15:00
S26
-4°
16:00
S30
-4°

Монгол Улсын Эрүүл мэндийн яам ЗАЛРУУЛГА хийлээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 1 сарын 28
iKon.MN
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

16:16 2020/01/28

"Австрали улсад очсон Монгол иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрсэн" талаар Монгол Улсын Эрүүл мэндийн яам 13:48 цагт мэдээлсэн юм.

ГЭВЧ ЭНЭ МЭДЭЭЛЭЛ ТАШАА ГЭДГИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНААС 2020 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 28-НЫ ӨДӨР 16:00 ЦАГТ ДАХИН МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ ЗАЛРУУЛЛАА.

ЭМЯ-наас 16:00 цагт өгсөн мэдээлэл

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/204032927445522/

 ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар "Өнөөдрийн 14:40 цагийн байдлаар Австарлийн Эрүүл мэндийн газартай холбогдож мэдээллийг нягтлахад тухайн Монгол Улсын иргэн маань онгоцонд байсан халдвар авсан иргэнтэй хамт нисэж очсон бөгөөд Монгол Улсын иргэн шинэ коронавирусийн халдвар аваагүй байна" гэлээ.

14:22 2020/01/28

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна:

Өвчтөн "М" 34 настай, эрэгтэй. БНХАУ-ын Гуанжоу хотын Олон улсын нисэх онгоцны буудлаас Австралийн Мельбурн хотод 2020 оны нэгдүгээр сарын 19-нд очсон.

Онгоцонд байхдаа шинж тэмдэггүй байсан ба Мельбурнд ирсэний шөнө халуурсан. Эмнэлэгт хандаж тусгаарлагдан нэгдүгээр сарын 25-нд лабораторийн шинжилгээгээр шинэ коронавируст халдвараар өвчилсөн болох нь батлагдсан талаар Австрали улсын ОУЭМД-ийг зохицуулах байгууллагаас ДЭМБ-аар дамжуулан  мэдээлжээ.

Одоогоор өвчтний биеийн байдал тогтвортой байна.

13:48 2020/01/28

Эрүүл мэндийн яамнаас Австрали улсад очсон Монгол иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрсэн талаар мэдээлэл хийлээ.

Энэ талаар ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар "2020 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр Австралийн Мельбурн хотыг чиглэсэн нислэгт зорчиж явсан монгол иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрчээ.

Коронавирусийн халдвар илэрсэн иргэн нь 34 настай, эрэгтэй.

Нислэгийн хугацаанд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байсан ч Мельбурн хотод очсон оройдоо халуурч, эмнэлэгт тусгаарлагдсан байна. Нэгдүгээр сарын 25-нд шинэ төрлийн коронавирус гэдэг нь лабораторийн шинжилгээгээр баталгаажсан" гэлээ.

Коронавирус илэрсэн гэх хүн аль хотоос ниссэн тухай Эрүүл мэндийн яамны хэвлэлийн ажилтнаас утсаар тодруулахад "Улаанбаатар хотоос" гэсэн хариултыг өгсөн юм.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/491928291731364/

Олон улсын эрүүл мэндийн дүрмийг Эрүүл мэндийн яам, ДЭМБ-ын гишүүн 196 орон дагаж мөрддөг. Энэ дагуу өвчлөлийн нөхцөл байдлын мэдээг дамжуулж буй бөгөөд дүрэм ёсоор өвчлөлийн бүртгэл нь Австрали улсад гарсан тохиолдлоор бүртгэгдэх аж.

Коронавирусийн халдвараас сэргийлэх зөвлөмж

  1. Гараа сайн савандаж угаах
  2. Амны хаалт зүүж хэвших
  3. Онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй байх гурван зөвлөмжийг ДЭМБ-аас өгч байна.
x