2020/02/27
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,760.89₮
B30
УЛААНБААТАР
-5°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-7°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-8°
|
-18°
00:00
S31
-18°
01:00
S31
-18°
02:00
S31
-18°
03:00
S31
-19°
04:00
S31
-19°
05:00
S31
-20°
06:00
S31
-20°
07:00
S31
-20°
08:00
S32
-19°
09:00
S32
-17°
10:00
S30
-14°
11:00
S30
-11°

Д.Чандмань: Эрдэс өндөртэй, стандарт хангахгүй усыг унданд хэрэглэдэг 70 гаруй сум байна

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 1 сарын 28
iKon.MN

УИХ-аас 2020 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, баталсан билээ.

Гэвч энэ нь усны асуудлыг цогцоор шийдэх хууль болж чадаагүй байхад УИХ баталсан хэмээн үзэж буй талаар усны салбарын эрдэмтэн, судлаачид өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тодруулбал, “Усны эрх зүйн орчин боловсронгуй болгох чиглэлээр 2017 оноос эхлэн олон удаагийн уулзалт, хэлэлцүүлгийг усны салбарын эрдэмтэн, судлаачид, олон мянган инженер, техникийн ажилтны дунд зохион байгуулж, үйл ажиллагаанаас гарсан санал, зөвлөмжүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт тухай бүрт нь хүргүүлж ирсэн. Гэтэл энэ сард баталсан нэмэлт өөрчлөлтөөр БОАЖ-ын сайдын эрхлэх ажлын хүрээнд Усны агентлаг байгуулах шийдвэр гаргасан нь усны асуудлыг цогцоор харж шийдэх эрх зүйн орчинг бүрдүүлж чадсангүй гэж үзэж байна” гэж судлаач С.Чулуунхуяг онцлов. 

Усны салбарын эрдэмтэн, судлаачид УИХ-д мэдэгдэл хүргүүлж буй бөгөөд тус мэдэгдэлдээ:

  • Усны асуудал бол нийгэм эдийн засаг, байгаль орчны үндсэн суурь асуудал бөгөөд олон яам,  салбар дундын зангилаа асуудал мөн. Иймд нэгдсэн бодлогоор шийдвэр хангах, олон салбар дамжсан асуудлыг шийдэх, төрийн болон хувийн  хэвшлийн зүйл ажиллагааг дарамтгүй явуулах эрх зүй болон эдийн засгийн таатай орчинг бүрдүүлэхийн тулд Усны агентлагийг Ерөнхий сайдын дэргэд байгуулах ёстой гэж үзэж байна.
  • Энэхүү стратегийн амин чухал нөөцийг ашиглах, хамгаалах зорилгоор усны асуудлыг нэгдмэл нэг хуулиар зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй.
  • Усны салбарын эрдэм шинжилгээ, судалгаа, техник, технологи, инновацийн асуудал орхигдсоны улмаас усны салбарын хүний нөөц, удирдлага, зохион байгуулал, эрх зүйн асуудал хямралд орж, улс орны нийгэм эдийн засгийн цаашдын хөгжилд саад учруулахаар байна.

Иймээс УИХ-аас Усны тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар гаргасан шийдвэрээ эргэн харж, улсынхаа тогтвортой хөгжлийн төлөө оновчтой шийдвэр гаргахыг Монгол Улсын усны салбарын эрдэмтэн, судлаачдын зүгээс хүсэж байна хэмээжээ. 

Жилд бүрдэж буй усны баялгаа зөв зохистой ашиглаж, хамгаалаад явбал хүн ам цөөн манай улс ойрын хэдэн жилдээ усны хомстолд орохгүй

Доктор Д.Чандмань “Усны нөөц гэдгийг хүмүүс их буруу ойлгодог. Манай улсын өндөрлөгт дэлхийн дунджаас 4-8 дахин бага бороо ордог. Өөрөөр хэлбэл, энэ орсон борооны усаар усны баялаг бүрддэг. Гэтэл нууранд байгаа усыг нөөц гэж биччихээд, үүнийгээ нийт хүн амдаа хувааж буй хандлага маш буруу юм.  

Усны тухайн жилд бүрдэж байгаа баялгийг зөв ашигладаг байвал ирээдүй нь зөвөөр тодорхойлогдоно гэдгийг олон улсын мэргэжилтнүүд хэлдэг. Тэр нөөцөөр нь авч үзвэл манай улсын усны нөөц 34 километр куб ус жилд ойролцоогоор бүтдэг. Үүнийг 805 километр куб устай гэж буруу яриад, шийдвэр гаргах түвшний  хүмүүс нь буруу ойлгоод, манайх их устай улс гэсэн байдлаар хандаж байна. Нууранд байгаа ус нь нуурандаа л байх ёстой. Мал аж ахуйгаа яаж усаар хангах вэ гэдэг чинь үнэхээр чухал асуудал шүү дээ.

Тухайн жилд бүрдэж буй усны баялгаа зөв зохистой ашиглаж, хамгаалаад явбал хүн ам цөөн манай улс ойрын хэдэн жилдээ усны хомстолд орохгүй. Ер нь гадаргын ус, булаг шанд хатах, ширгэх нь байгалийн нэг үзэгдэл ба нэг мөчлөгт явагддаг зүйл. Түүнчлэн улс орнууд иргэдээ муу ус уулгахыг хүсдэггүй. Энэ нь Засгийн газрын анхаарах ёстой асуудал атал, өнөөдөр манай улсад уг асуудлыг боддог ямар ч байгууллага алга.  

Бодит байдал дээр өнөөдөр эрдэс өндөртэй, стандартын шаардлага хангахгүй ус ууж байгаа 70 гаруй сумын төв байна. Дээрээс нь хортой ус ууж байгаа сум ч байна. Энэ бүхнийг шийдэж, бодлогыг ерөнхийд нь зангиддаг байгууллага байгуулаагүй цагт хэзээ ч зүгээр болохгүй” гэв.

x