Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

NBA-гийн логонд Коби Брайантын дүрсийг оруулах хөдөлгөөн өрнөжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
NBA-гийн логонд Коби Брайантын дүрсийг оруулах хөдөлгөөн өрнөжээ
Sara, ikon.mn - text to speech

Ням гарагт нисдэг тэрэгний ослоор амиа алдсан Америкийн сагсан бөмбөгийн од Коби Брайантын дурсгалд зориулж, NBA-гийн логонд дүрсийг нь мөнхлөх хөдөлгөөн онлайн орчинд өрнөжээ.

Change.org сайтад үүсгэсэн хөдөлгөөнд 500,000 гаруй хүн оролцож, Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоонд өргөдөл гаргасан байна.

NBA-гийн одоогийн логог Алан Сигел бүтээсэн бөгөөд Лос Анжелес Лэйкерс багийн домогт тамирчин Жэрри Уэстийн сүүдэр дүрсийг (силуэт) оруулсан байдаг юм. Нэг үе Лос Анжелес Лэйкерсийн ерөнхий менежэрээр ажиллаж байсан Жэрри Уэст одоо 81 настай, амьд сэрүүн байгаа.

Брайантын фэнүүд бас сошиал сүлжээнд өөрсдийн хувилбар логонуудыг санал болгожээ.

2017 онд үсгийн фонтыг нь засварлаж байсныг эс тооцвол NBA-гийн лого 1971 оноос хойш өөрчлөгдөөгүй байгаа.

NBA фэнүүдийн хүсэлтийг хүлээж авах эсэх нь тодорхойгүй байна. 

 

Эх сурвалж: BBC