Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Фитнес төвийн үйл ажиллагааг хориглоно гэж заагаагүй"

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавирусийн шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор улс даяар ЕБС-ийн сургууль, цэцэрлэг, МСҮТ, их дээд сургуулийн үйл ажиллагаа болон жолооны сургалт, соёл урлагийн арга хэмжээнүүдийг 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоогоод байна.

Харин фитнес төвүүд хичээллэх үү? гэсэн асуулт иргэнээс ирсэн юм.

Энэ талаар БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга Э.Мөнхбилэгээс асуухад "Нийслэлийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрт 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл спортын тэмцээн уралдаан, олон нийтийг хамарсан сургалт хичээллүүлэх болон олон нийтийг хамарсан уралдаан тэмцээнүүдийг хориглосон.

Фитнес төвийн үйл ажиллагааг хориглоно гэж заагаагүй байсан. Тийм болохоор фитнес төвүүдийн үйл ажиллагаа хэвийн явагдана" гэлээ. 

Гэхдээ энэ төвүүдэд олон нийтийг хамарсан сургалт, уралдаан тэмцээн зохиож болохгүй нь.

Нийслэлийн Онцгой комиссын шийдвэр:

 

ДЭМБ-аас өгч буй коронавирусийн шинэ халдвараас хамгаалах зөвлөмж

  1. Гараа сайн савандаж угаах
  2. Амны хаалт зүүж хэвших
  3. Онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй байх.
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.