Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ коронавирусийн оношлуурыг манай улс МАРГААШ хүлээн авна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Шинэ коронавирусийн оношлуурыг манай улс МАРГААШ хүлээн авна
Sara, ikon.mn - text to speech

Шинэ Коронавирусийн генетикийн дарааллыг Америк, Герман, Японы эрдэмтэд хамтран тогтоосноор эхний оношлуурыг Япон улс үйлдвэрлэжээ.

Энэ долоо хоногт багтаж манай улсад яаралтай нийлүүлэхээр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Оношлуур хэзээ манай улсад ирэх талаар бид ЭМЯ-наас тодруулахад "Коронавирусийн оношлуурыг Япон Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яам хүлээн авсан. Маргааш Монголд ирнэ" гэлээ.

Гэхдээ хэчнээн оношлуур авах талаар тоо нь тодорхой биш байгаа аж.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.