Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

"БНЭУ, БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшигчдийг МАН-ын бүлэг дэмжээгүй"

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцуулж байна.

ШУУД:

https://www.facebook.com/iKonNews/videos/999041900463611/

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Бүлгийн хурлаар УИХ-ын сонгуулийн тойрог, мандатыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Улсын хэмжээнд 29 тойрог 76 мандат байна. Орон нутагт 20 тойрог 52 мандат байна. Өмнөх мандатын тоонд өөрчлөлт ороогүй. Зөвхөн нэг мандаттай байсан аймгуудыг хоёр мандаттай болгосон. Дундговь, Булган, Сүхбаатар,  Говь-Алтайг 2 мандаттай болгосон.

Нийслэл 9 тойрог 24 мандаттай байна.

Дараагийн асуудал Элчин сайдуудын талаар байлаа. МАН-ын бүлгийн хурлаар шинээр томилогдох 11 Элчин сайдын асуудал орж ирсэн. Үүнээс есөн хүнийг дэмжсэн. Хоёр хүнийг дэмжээгүй. Нэг нь БНЭУ-д суух Элчин сайдад нэр дэвшсэн Ч.Бүрэнбаяр гэж хүн байгаа. Энэ хүн 66 настай учраас Төрийн албаны тухай хуулийн дагуу дэмжих боломжгүй. Хоёрдугаарт, БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшсэн Ц.Өнөрзаяа гэдэг хүнийг мэргэжлийн биш учраас дэмжээгүй.

Халдашгүй байдлын дэд хорооноос гаргасан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт холбогдох шийдвэрийг бүлгээр ярилцсан. Энэ асуудлаар эргэж ярилцъя гэсэн шийдэлд хүрсэн" гэлээ.