Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Соёл, урлагийн арга хэмжээнд урьдчилан захиалга авсан бол цуцлах шаардлагатай болж байна"

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 1 сарын 27
iKon.MN
00:00 00:00
"Соёл, урлагийн арга хэмжээнд урьдчилан захиалга авсан бол цуцлах шаардлагатай болж байна"
Sara, ikon.mn - text to speech

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас коронавирусийн халдвар гарсантай холбогдуулан хэрхэн ажиллаж байгаа тухай мэдээлэл өглөө.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/190947785637671/

НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн хэлэхдээ “Улсын онцгой комиссын гаргасан шийдвэрийн дагуу бид өнөөдөр эхний ээлжид өмчийн хэлбэр үл харгалзан бүх сургууль, цэцэрлэгт гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл ямар нэг үйл ажиллагаа явуулахгүй байх мэдэгдэл хүргүүлэн ажиллаж байна.

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар МСҮТ, Их, дээд сургуулиуд, жолооны курс, хэлний курс гэх мэт мэргэжил сургалтын бүх төвүүдийн үйл ажиллагааг болон Соёл урлагийн арга хэмжээнүүдийг ч бас зогсоох шийдвэр гаргасан. Үүний дагуу бид хяналтаа тавина.

"Найрамдал" олон улсын хүүхдийн цогцолбор дээр ч хүүхдүүдийг хамарсан арга хэмжээ болдог учраас үүнийг зогсооно.

Соёл, урлагийн арга хэмжээнүүдийг хориглосны дагуу Бөхийн өргөө, UB palace болон Соёлын төвүүдэд мэдэгдлээ хүргүүлнэ. Хэрвээ ямар нэг байдлаар урьдчилан захиалга авсан бол түүнийг цуцлах шаардлага бий болж байна.

Харин хил, гаалийн хувьд бид гаднаас орж ирж буй амьтан, ургамлын гаралтай бүх бүтээгдэхүүнд шинжилгээ, хяналтуудыг хийж байгаа. Мөн МХЕГ-ын даргын өгсөн үүргийн дагуу бид ирэх Даваа гарагаас фермерийн аж ахуйн нэгжүүдэд ариутгал халдваргүйжүүлэлт хийх талаар мэдээллийг хүргүүлэх гэж байна.

Хамгийн гол нь нийслэлийн болон Улсын онцгой комисс, Засгийн газрын гаргасан шийдвэрийг хэрэгжилт болоод ариутгал халдваргүйжүүлэлтийг хэрхэн хийж гүйцэтгэж буй чиглэлд Мэргэжлийн хяналтын байгууллага онцгой анхаарч ажиллана" гэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.