2020/09/27
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,853.64₮
B30
УЛААНБААТАР
11°
|
B30
УЛААНБААТАР
10°
|
-1°
B30
УЛААНБААТАР
13°
|
15:00
S26
12°
16:00
S26
11°
17:00
S26
10°
18:00
S26
19:00
S26
20:00
S26
21:00
S26
22:00
S26
23:00
S26
00:00
S26
01:00
S26
02:00
S26
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/27 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орос 14 дүгээр сургууль өнөөдөр хичээллэж байжээ

ikon.mn
2020 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг
00:00 00:00
Орос 14 дүгээр сургууль өнөөдөр хичээллэж байжээ
Sara, ikon.mn - text to speech

Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар томуу, томуу төст өвчин болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцээд ирэх гуравдугаар сарын 2-ныг хүртэл олон нийтийг хамарсан ямар нэгэн арга хэмжээг зохион байгуулахгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргаж, хяналт тавих үүргийг хотын Захирагч С.Амарсайханд өгсөн.

Уг шийдвэрүүдийн хүрээнд холбогдох албаныхан нийслэлийн нутгийн захиргааны 120 байгууллага, ерөнхий боловсролын 197 сургууль, 237 цэцэрлэгт мэдэгдэл хүргүүлж, иргэд олон нийтэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг хүргэн ажиллаж байна.

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах шийдвэрийг үл тоож орос 14 дүгээр сургууль хичээллэж байгаа талаарх гомдол иргэдийн зүгээс хотын Захирагч С.Амарсайханд иржээ. Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу нийслэлийн Баянзүрх дэх Мэргэжлийн хяналтын газар, Боловсролын газар, Цагдаагийн газрын албаны төлөөллүүд өнөөдөр 14 дүгээр сургуулийн захиргаанд мэдэгдэл хүргүүлж, үйл ажиллагаагаа даруй зогсоох шаардлагыг хүргүүлжээ.

Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Цэнд-Очир “Засгийн газрын шийдвэрийн дагуу Элчин сайдын газраас нь ямар нэгэн мэдэгдэл ирээгүй учраас хичээллэсэн гэх тайлбарыг сургуулийн захиргаа өгсөн. Өнөөдрөөс энэ сургууль хичээллэхгүй. Бид Оросын Элчин сайдын яамны холбогдох хүмүүстэй холбогдохоор ажиллаж байна” гэв.

 
Цаашид Засгийн болон нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэрийг зөрчиж олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжийг 328922 дугаарын утсанд хандах боломжтой бөгөөд  нийслэлийн мэдээ пэйж хуудсанд мэдээллэж болох аж.

Иргэдийн гаргасан гомдол мэдээллийн дагуу шуурхай албаныхан ажиллах юм байна.

 


Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x