2020/02/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,757.29₮
B30
УЛААНБААТАР
-6°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-15°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-21°
00:00
S26
-14°
01:00
S26
-14°
02:00
S26
-14°
03:00
S26
-15°
04:00
S29
-15°
05:00
S29
-16°
06:00
S29
-16°
07:00
S29
-17°
08:00
S30
-17°
09:00
S30
-15°
10:00
S30
-12°
11:00
S32
-10°

ФОТО: Эх оронч худалдан авалт аяныг Төрийн ордонд эхлүүллээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 1 сарын 27
iKon.MN
Гэрэл зургийг Mpa.mn
00:00 00:00
ФОТО: Эх оронч худалдан авалт аяныг Төрийн ордонд эхлүүллээ
Sara, ikon.mn - text to speech

ХХААХҮЯамнаас гадагш урсах мөнгөн урсгалыг сааруулах, дотоодын үйлдвэрийн бараа бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих эх оронч худалдан авалтыг зохион байгуулахаар “Үндэсний баяраараа –Үндэсний бүтээгдэхүүнээ” сарын аяныг эхлүүлжээ.

Аяны хүрээнд төрийн байгууллагуудад үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг хамтран зохион байгуулах, Томоохон үзэсгэлэн худалдаа зохион байгуулж буй байгууллагуудтай хамтарч үйлдвэрлэгч, худалдан авагчдыг идэвхжүүлэх, “Үндэсний баяраараа-Үндэсний бүтээгдэхүүнээ” сурталчилгаа, зэрэг арга хэмжээг зохион байгуулах бөгөөд өнөөдөр Төрийн ордонд үзэсгэлэн худалдаа болж байна.

Жил бүр цагаан сарын бэлгийн 80 орчим хувийг импортоор авч байгаа нь дунджаар 357.3 тэрбум төгрөгийн гадагшлах урсгалыг бий болгож байгааг Үндэсний статистикийн хороо гаргажээ. Энэ жилийн сар шинийн баяраар улсын хэмжээнд 845 тэрбум төгрөгийн зардал гарахаар төлөвтэй байгаа тухай ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Түүнчлэн Тэтгэврийн зээлийг тэглэх тухай хууль батлагдсантай холбоотой Сар шинийн худалдан авалт өнгөрсөн жилтэй харьцуулахад нэмэгдэх төлөвтэй байгаа аж.

Өнөөдрийн арга хэмжээнд Хөнгөн хүнсний салбарын нийт 136 аж ахуйн нэгж оролцож буй бөгөөд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор бүгд амны хаалттай байгааг онцлов.

Энэ сарын 26-ны өдөр буюу өчигдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар шинэ коронавирусийн халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хориглосон шийдвэр гаргасан юм.

Сар шинийн баяраараа дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэн эх оронч худалдан авалт хийж үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэнээр худалдан авалтад дотоодын үйлдвэрүүдийн эзлэх хэмжээ 50 хувь хүртэл нэмэгдэх боломжтойг ХХААХҮЯамны ХҮХБЗГ-аас хийсэн судалгаа гарчээ.

Гэрэл зургийг Mpa.mn

x