Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Коронавирусийн эрсдлээс шалтгаалан Монгол Улс Цагаан сар тэмдэглэх эсэхийг тухайн үед нь шийднэ"

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
"Коронавирусийн эрсдлээс шалтгаалан Монгол Улс Цагаан сар тэмдэглэх эсэхийг тухайн үед нь шийднэ"
Sara, ikon.mn - text to speech

Шинэ коронавирусийн оношилгооны асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд ороод буй. 

Мөн манай улсад эрсдлийн үнэлгээ өндөр болсон тул мэргэжлийн байгууллагууд бүгд 24 цагийн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж эхэлсэн гэдгийг ЭМЯ-наас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэрээ мэдэгдсэн билээ. 

Тодруулбал, коронавирустэй холбоотой иргэд, олон нийтэд зориулсан урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээллийг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд 24 цагийн турш 80086829 дугаарын утсаар өгч байгаа аж. 

Мөн коронавирус нь томуу, томуу төст өвчний шинж тэмдгээр илэрч байсан. Тэгвэл өчигдрөөс илрэх эмнэлзүйн шинж тэмдгүүдэд нь бага зэрэг өөрчлөлт орж, гэдэс ходоод хямрах, суулгах, зүрх, уушги, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдгүүд эхний үед илэрч байгаад томуугийн хүндэрсэн хатгаа хэлбэрт шилжиж байгааг анхааруулсан юм.

Иймд дээрх шинж тэмдэг илэрсэн иргэд эмнэлэгт хандахыг зөвлөж байна. Харин эрсдлийн байдал ямар байхаас шалтгаалан Монгол Улс Цагаан сар тэмдэглэх эсэх шийдвэрээ тухайн үед нь гаргана гэдгийг хэлэв. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Одоогийн байдлаар ХӨСҮТ-д гаднаас эмч мэргэжилтнүүдийг дайчлаагүй. Хэрэв байдал хүндэрвэл нөөцийн судалгаан дээрээ үндэслээд оюутнууд, тэтгэвэрт гарсан эмч нар болон хувийн эмнэлгийн эмч нараа ажиллуулна гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлсэн юм. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.