Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Их хурлын сонгуулийн тойрог, мандатын асуудлаар МАН-ын УЗ хуралджээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
Их хурлын сонгуулийн тойрог, мандатын асуудлаар МАН-ын УЗ хуралджээ
Sara, ikon.mn - text to speech

МАН-ын Удирдах зөвлөл УИХ-ын сонгуулийн тойрог, мандат тогтох асуудлаар хуралджээ.

УИХ-ын сонгуулийн хуульд заасны дагуу тойрог, мандатыг хоёрдугаар сарын 1-нээс өмнө УИХ-ын тогтоолоор батлах ёстой. Энэ дагуу тогтоолын төслийг боловсруулсан бөгөөд Их хуралд өргөн барихаас өмнө ийнхүү намын УЗ-өөр хэлэлцэж буй нь энэ юм. 

Тойрог, мандатын тухайд нийслэлийн 28 мандатаас дөрвийг нь Булган, Говь-Алтай, Сүхбаатар, Дундговь аймаг руу шилжүүлэх тухай яригдаж байгаа. Түүнчлэн нийслэлийн алслагдсан гурван дүүрэг болох Багануур, Багахангай, Налайхыг нэг тойрог болгох хувилбар ч яригдаж байгаа юм.