Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

“Зохистой засаглал алдагдсан тул “Ариг” банканд нөхцөлт удирдлага томилсон”

Т.Саран, iKon.mn
2020 оны 1 сарын 27
iKon.MN
00:00 00:00
“Зохистой засаглал алдагдсан тул “Ариг” банканд нөхцөлт удирдлага томилсон”
Sara, ikon.mn - text to speech
 
Гэрэл зургийг MPA.mn

“Ариг” банканд Монголбанкнаас бүрэн эрхт төлөөлөгч томилох шийдвэрийг нэгдүгээр сарын 24-ний өдөр гаргасан бөгөөд энэ талаар өнөөдөр төв банкнаас мэдээлэл хийлээ. 

“Ариг” банк нь Монгол Улсын банкны системийн 0.3 хувийг эзэлдэг бөгөөд хоёр том хөрөнгө оруулагчтай юм байна. Хөрөнгө оруулагчид банкийг 61:39 хувиар эзэмшдэг байна. 2019 оны эцсийн тайлангаар “Ариг” банк Монголбанкнаас тогтоож өгсөн төлбөр гүйцэтгэх чадварын зохистой харьцаа хэвийн байгаа юм байна. Харин Монголбанкны ерөнхийлөгчөөс өгсөн үүргийн дагуу өөрийн хөрөнгөө нэмэгдүүлээгүй бөгөөд ямар нэгэн шийдвэр гаргахгүй байгаа нь хувь нийлүүлэгчдийн хурлаа хийж чадахгүй байгаагаас ТУЗ-өө бүрэн томилж чадаагүй байгаа аж. Өөрөөр хэлбэл Зохистой засаглал алдагдсан тул “Ариг” банканд нөхцөлт удирдлага томилсон гэдгийг Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захирал Н.Батсайхан тайлбарлалаа. 

Тэрбээр “Банкны төлбөр гүйцэтгэх чадвах хэвийн байгаа. Монголбанкнаас томилсон нөхцөлт удирдлага нь гурван сарын хугацаанд “Ариг” банкны удирдлагыг хүлээн авч, зохистой засаглалыг сэргээж, Монгобанкны ерөнхийлөгчөөс өгсөн үүргийг биелүүлснээр буцаан татагдах нөхцөлтэй байгаа. Иймд банкны харилцагч, хадгаламж эзэмшигчид албан бус мэдээнд автахгүй байхыг хүсье” гэлээ.

Монголбанкны мэдэгдэл: