Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий боловсролын сургуулийн цахим болон теле хичээлийн хуваарийг Лхагва гарагт зарлана

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Хичээл сургалтын үйл ажиллагааг өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 2-ныг хүртэл хугацаанд зогсоох шийдвэрийг Улсын Онцгой комисс нэгдүгээр сарын 24-ний өдөр гаргасан билээ.

Энэ хугацаанд сургалтын хөтөлбөрт тохирсон агуулгаар цахим болон теле хичээл бэлтгэн хүргэхийг Засгийн газраас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд болон холбогдох албаныханд үүрэг болгосон.

Үүний дагуу цахим болон теле хичээлийн хуваарийг боловсруулахаар ажиллаж буй бөгөөд албан ёсны мэдээллийг Лхагва гарагт буюу нэгдүгээр сарын 29-ний өдөр зарлах аж.

Харин гуравдугаар сарын 2-ныг хүртэл хугацаанд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, их, дээд сургуулиуд хичээл, даалгавраа өөрсдийн дотоод сүлжээгээр хариуцан явуулах юм.

Ерөнхий боловсролын сургуулийн теле хичээлийн хуваарийг албан ёсоор мэдээлэх хүртэл хугацаанд сурагчид, эцэг, эхчүүдийг хүлээцтэй байж, өнгөрсөн жилүүдэд бэлтгэн хүргэж байсан хичээлийг түгээж, төөрөгдөл үүсгэхгүй байхыг албаныхан зөвлөлөө.