Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

ПРАКТИКАЛ ДААТГАЛ ХХК даатгалыг киоск машинаар хүргэж эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 1 сарын 27
Сурталчилгаа

Практикал Даатгал ХХК-нь 2003 онд 100% үндэсний хөрөнгө оруулалттайгаар байгуулагдаж өнөөг хүртэл даатгалын салбарт шинэ өнгө төрх, шинэлэг бүхний анхдагч нь байж даатгуулагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхийг зорин ажилладаг ба бид жолоочийн албан журмын даатгалын үйлчилгээг 2020 оны 01-р сарын 23-ний өдрөөс эхлэн Гэрэгэ киоск машинаар дамжуулан хүргэж эхлээд байна.

Энэхүү цахим даатгалын үйлчилгээг Асимон  Брокерс ХХК, Гэрэгэ Систем ХХК, Албан Журмын Даатгагчдын Холбоо хамтран технологийн шийдлийг ашиглан хэрэглэгчдэд түргэн шуурхай, хүнд сурталгүйгээр хүргэх боломжийг бий болгожээ.

Гэрэгэ киоск машин нь хэрэглэгч өөрөө олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг энгийн, хялбар аргаар авах боломжтой төхөөрөмж юм. Одоогоор Улаанбаатар хот, 2 аймагт нийт 50 байршилд 80 гаруй Киоск машин ажиллаж байна. Та энэхүү машинаар дамжуулан өөрийн сонгосон даатгалын компанидаа жолоочийн хариуцлагын даатгалаа даатгах боломжтой юм. Гэрэгэ киоск машиныг ашиглан түргэн шуурхай, олон шат дамжлагагүйгээр даатгалаа хийлгээрээ. Танд зөвхөн иргэний үнэмлэх, төлбөрийн карт хоёр байхад хангалттай.

Практикал даатгал ХХК-ийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг 77776677 дугаарын утсаар болон www.practical.mn вэб хуудаснаас авах боломжтой. Мөн Гэрэгэ киоск машины талаар дэлгэрэнгүй мэдээллийг https://www.gerege.mn/kiosks/ вэб хуудаснаас авна уу.

Жолооч та төлбөрөө Киоск машинаар төлж цаг хугацаагаа хэмнээрээ.

Ирээдүйд илүү итгэлтэй

Практикал Даатгал ХХК

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.