Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Орон нутгийн чиглэлд зам хаах, хөдөлгөөн зогсоох шийдвэр гараагүй"

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
"Орон нутгийн чиглэлд зам хаах, хөдөлгөөн зогсоох шийдвэр гараагүй"
Sara, ikon.mn - text to speech

Засгийн газрын хуралдаанаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, их, дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагааг 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл зогсоох шийдвэр гаргасан билээ. 

Уг шийдвэрүүдтэй холбоотойгоор орон нутгийг чиглэсэн хөдөлгөөний эрчим их байгааг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ. 

Түүнчлэн хот хоорондын чиглэлд зам хаах, хөдөлгөөн зогсоох ямар нэгэн шийдвэр гараагүй, зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөн цагийн хуваарийн дагуу хэвийн үргэлжилж байна гэдгийг хэлэв. 

Өнөөдрийн /2020.01.27/ 10:00 цагийн байдлаар 60 чиглэлд 77 тээврийн хэрэгслээр 2,695 зорчигч үйлчлүүлж байгаа бөгөөд нийт нутгаар цаг агаар тогтуун, тээвэрлэлт хэвийн, зам даваа саадгүй байгаа.

Хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо амны хаалт хэрэглэж, Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг дагаж зорчоорой.

Зөвхөн Бүгд Найрамдах Хятад Ард Улстай хиллэдэг хилийн боомтын улс хоорондын зорчигчдын тогтмол болон тогтмол тээврийг тодорхойгүй хугацаагаар түр хязгаарласан талаар АТҮТ-өөс мэдээллээ.

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг өчигдөр Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулахдаа "Хил орчмын дэглэмийн өндөржүүлэхийг нэгдүгээр сарын 30-ны өдрийн дотор шийдвэрлэхийг Гадаад харилцааны сайдад үүрэг болгосон. Үүнд хилийн боомтоор явганаар болон автомашинаар нэвтрэхэд хязгаарлалт тогтооно. Гэхдээ галт тэрэг, нисэх онгоцоор нэвтрэх нь үүнд хамаарахгүй" гэдгийг хэлсэн билээ.