Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Израйль улс иргэдээ Саудын Арабт зорчихыг зөвшөөрлөө

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Иргэд нь шашны болон бизнесийн зорилгоор Саудын Араб улсад чөлөөтэй зорчих боломжтой болсныг Израйлийн дотоод хэргийн яам өчигдөр мэдэгджээ.

Шашин шүтлэгийн шалтгаанаар хүйтэн хөндий харьцаатай байсан хоёр улс хоёул АНУ-ын Ойрх Дорнод дахь гол холбоотнууд бөгөөд сүүлийн үед Иран гэсэн нэг дайсантай болоод байгаа. Тиймээс энэ шийдвэр нь Израйль, Саудын Арабын харилцаа зөөлөрч эхэлснийг харуулж байна.

Хоёр улс одоог хүртэл дипломат харилцаагүй байдаг. Арабын улсуудтай дайтаж байсан Израйль улс өнөөдрийн байдлаар зөвхөн Египет, Йордан улсуудтай энхийн гэрээ байгуулсан байна.

Шинэ журмын дагуу Израйлийн муслимууд шашин мөргөлийн зорилгоор Саудын Арабт зорчих эрхтэй болжээ. Өмнө нь ингэхийн тулд засгийн газраас тусгай зөвшөөрөл авдаг байсан юм.

Үүнээс гадна Израйлийн жүүд иргэд Саудын Арабт бизнесийн зорилгоор зорчих эрхтэй болж байна.

 

Эх сурвалж: Associated Press