Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын BTS хамтлагийн хэрэглэж байсан микрофонуудын үнэ дуудлага худалдаагаар $83,200 хүрлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын поп хамтлаг BTS-ийн хэрэглэж байсан долоон микрофон Баасан гарагт болж өнгөрсөн дуудлага худалдааны үеэр $83,200-ын үнэ хүрч зарагджээ.

Гишүүн тус бүрийн гарын үсэгтэй микорофонуудыг $10,000-$20,000-ын хооронд үнээр зарагдана гэж Julien’s Auction дуудлага худалдааны төв өмнө нь тооцоолж байсан бол ийнхүү бараг найм дахин өндөр үнэ хүрсэн байна.

Микрофонуудыг BTS хамтлаг 2017-оос 2019 оны хооронд зохион байгуулсан “Love Yourself” аялан тоглолтдоо ашиглаж байжээ.

Өнөөдөр буюу Ням гарагт болох Грэммийн шагнал гардуулах ёслолыг угтуулж зохион байгуулсан дуудлага худалдааны орлогыг буяны үйлсэд зарцуулах юм байна. BTS хамтлагийнхны эд зүйлсийг анх удаа дуудлага худалдаагаар зарсан нь энэ юм.

Энэ удаагийн дуудлага худалдаагаар Аэросмит, Пэт Таунсхэнд, Стив Никс, Том Пэтти зэрэг уран бүтээлчдийн хэрэглэж байсан эд зүйлсийг мөн борлуулжээ.

 

Эх сурвалж: Reuters