2020/09/27
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,853.64₮
B30
УЛААНБААТАР
11°
|
B30
УЛААНБААТАР
10°
|
-1°
B30
УЛААНБААТАР
13°
|
15:00
S26
12°
16:00
S26
11°
17:00
S26
10°
18:00
S26
19:00
S26
20:00
S26
21:00
S26
22:00
S26
23:00
S26
00:00
S26
01:00
S26
02:00
S26
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/25 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Японы шуудан зөөгч 24,000 захиаг эзэнд нь хүргэлгүй гэртээ хадгалж байжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг

Олон мянган захиаг эзэнд нь хүргэлгүй гэртээ хадгалж байсан шуудангийн компанийн экс ажилтанд хэрэг үүсгэж, шалгахаар болсноо Японы цагдаагийн газар өчигдөр мэдээлжээ.

Токиогийн ойролцоох Канагава дахь шуудан зөөгчийн гэрээс нийтдээ 24,000 орчим эзэндээ хүрээгүй захиаг цагдаа нар илрүүлсэн юм байна.

61 настай шуудан зөөгч “эзэнд нь хүргэхэд түвэгтэй хэцүү байсан, бусад өөрөөсөө залуу шуудан зөөгчдөөс муу ажиллаж байгаагаа нуухын тулд” ийм хачин зүйл хийснээ мэдүүлсэн гэнэ.

 

Түүнийг ажиллуулж байсан Йокохамагийн шуудангийн компани олон нийтээс уучлал гуйж, хуримтлагдсан захиануудыг эзэнд нь хүргэхээ амлажээ.

Тус компани өнгөрсөн онд шуудан зөөгчийнхөө сэжигтэй үйлдлийг дотоод шалгалтаар илрүүлж, дараа нь цагдаад гомдол гаргасан юм байна.

Сэжигтэн 2003 оноос хойш ийм аргаар хүмүүсийн захиаг нуун дарагдуулж байжээ.

Хэрвээ түүнийг буруутай гэж үзвэл гурван жил хүртэл хугацаагаар шоронд хоригдох, эсвэл 500,000 иений ($4,600) торгууль хүлээх юм байна.

 

Эх сурвалж: BBC

 

x