2020/07/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,826.14₮
B30
УЛААНБААТАР
25°
|
14°
B30
УЛААНБААТАР
25°
|
15°
B30
УЛААНБААТАР
25°
|
14°
10:00
S30
20°
11:00
S30
21°
12:00
S30
22°
13:00
S30
22°
14:00
S40
22°
15:00
S40
21°
16:00
S40
20°
17:00
S40
20°
18:00
S26
20°
19:00
S26
20°
20:00
S26
19°
21:00
S26
18°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/25 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн усны нөөцийн групп манай улс руу ажлын хэсэг илгээж, хамтран ажиллахаар болов

ikon.mn
2020 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Швейцарын Холбооны Улсын Давос хотноо Дэлхийн усны нөөцийн группын дарга бөгөөд “Nestle” компанийн захирлуудын зөвлөлийн дарга Пол Балкег хүлээн авч уулзлаа.

Дэлхийн усны нөөцийн групп нь төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын түншлэл бөгөөд 2030 он гэхэд дэлхийн улс орнуудын усны эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх зорилготой ажилладаг юм.

Ноён Пол Балке Монгол Улс Усны тухай хуулийг баталсан явдалд баяр хүргэж, энэ хуулийг батлуулахад олон талаас нь дэмжиж, манлайлал үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад гүн талархал илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хууль батлагдсанаар олон яам агентлагт төвлөрдөг байсан усны асуудлыг ерөнхийлөн хариуцах Усны агентлагтай болсон гэдгийг тодотгосон бөгөөд энэ нь олон улсад жишиг болохуйц бодлогын өөрчлөлт болсон хэмээн ноён Пол Балке дүгнэсэн юм.

Улмаар Дэлхийн усны нөөцийн групп энэ онд манай улс руу ажлын хэсэг илгээж хуулийн өөрчлөлт, үр дүнг судлах зэргээр хамтран ажиллахаар болов.

Уулзалтаар талууд уул уурхайд гадаргуйн ус ашиглах, саарал ус, цас, борооны усыг хуримтлуулан ашиглах асуудлаар санал солилцож, Монгол Улс дээрх асуудлын хүрээнд сүүлийн үеийн технологи нутагшуулах зорилготой байгаагаа хэллээ.

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

x