Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Замын-Үүдээс Хөх хот руу буцаасан зургаан настай хүүхэд коронавирусийн халдваргүй болохыг тогтоожээ

Г.Номин, iKon.mn
2020 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

19:44 2020/01/24

Эрээн-Улаанбаатар чиглэлийн автобусанд 6 настай эмэгтэй хүүхэд халуурч ирснийг түр тусгаарлаж, сорьц аваад ээжийнх нь хамт Хөх хот руу буцаасан талаар ЭМЯ-наас мэдээлээд байсан. Хүүхдийн шинжилгээний хариу сөрөг гарч, коронавирусийн халдвар биш болох нь тогтоогджээ.

Сорьцыг ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторид шинжилж, шинжилгээний хариу гарах хүртэл автобусанд хамт явсан 17 хүнийг Замын-Үүд зочид буудалд байрлуулаад байсан юм.

18:10 2020/01/24

ХӨСҮТ-д тусгаарлагдаад байсан БНХАУ-ын иргэн коронавирусийн халдваргүй болохыг тогтоожээ

ХӨСҮТ-д тусгаарлаад байсан, БНХАУ-аас ирсэн эмэгтэйн шинжилгээний хариу сөрөг гарч, коронавирусийн халдвар биш, томуугийн А хүрээний вирус илэрснийг ЭМЯ-наас мэдээллээ.

Нэгдүгээр сарын 23-н буюу өчигдрийн 16:50 цагт Бээжин -Улаанбаатар чиглэлийн галт тэргээр ирсэн нэг зорчигч/БНХАУ-ын иргэн 23 настай эмэгтэй/-ийг ХӨСҮТ-д түр тусгаарлаад байсан юм.

Тэр эмэгтэйд халуурсан болон ханиалгасан шинж тэмдэг илрээгүй ч БНХАУ-д байхдаа коронавирусийн халдвар авсан байж болзошгүй иргэдэд хэлмэрч хийж явсан тул өөрийн хүсэлтээр шинжилгээ хийлгэсэн гэдийг ЭМЯ-наас мэдээлж байв.

19:44 2020/01/24

Эрээн-Улаанбаатар чиглэлийн автобусанд 6 настай эмэгтэй хүүхэд халуурч ирснийг түр тусгаарлаж, сорьц аваад ээжийнх нь хамт Хөх хот руу буцаасан талаар ЭМЯ-наас мэдээлээд байсан. Хүүхдийн шинжилгээний хариу сөрөг гарч, коронавирусийн халдвар биш болох нь тогтоогджээ.

Сорьцыг ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторид шинжилж, шинжилгээний хариу гарах хүртэл автобусанд хамт явсан 17 хүнийг Замын-Үүд зочид буудалд байрлуулаад байсан юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.