Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Дэд хороо УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

19:21 2020/01/24

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын саналыг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэж шийдвэрээ гаргажээ.

Халдашгүй байдлын дэд хорооноос УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/500241580678154/

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж "Прокурорын санал нууцын зэрэглэлтэй, мөрдөн байцаалтын нууцлалтай байгаа учраас хаалттай хуралдаж, шийдвэр гаргалаа.

Нэг талаас Н.Номтойбаяр гишүүнийг тойрсон хардлага сэрдлэг их байгаа, нөгөө талаас албан тушаал нь гишүүнийг шалгахад саад болж байна гэх байр суурь байгаа учраас түдгэлзүүлж байгаад шалгуулаад нэрээ цэвэрлээд авчихвал гээд ийм шийдвэр гаргалаа.

Ерөнхий прокурор дотор нь байгаа асуудлаар нарийн мэдээлэл өгөхгүй байгаа. Нэг зүйл дээр гишүүд санаа зовниж байгаа. Гол асуудлаа шалгахгүй тойроод явчих вий. Нөгөө талаас, ерөнхий прокурор санал оруулж ирсэн учраас үүнийхээ хариуцлагыг цаашдаа хүлээх байх" гэв.

16:45 2020/01/24

Н.Номтойбаяр: Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэр гараагүй байна

Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын саналыг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэж байгаа. Хуралд Н.Номтойбаяр гишүүн орсон юм Тэрбээр гарч ирээд мэдээлэл өгч байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/166397071306041/

Тэрбээр "Шийдвэр гаргахад холбогдогч байж болохгүй учраас намайг хурлын танхимаас гаргасан. Ажлын албаныхан ч гарсан. Сая намайг дуудаж оруулсан нь нэмж асуудал тодруулсан.

Түрүүн бүлгийн хурал руу орж байхдаа яараад дутуу юм хэлсэн. Одоо хэлье. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хэрэгтэй холбоотой бүх баримт байгаа.

Талийгаач нас барсантай холбогдуулаад өнөөдрийг хүртэл хэрэг бүртгэлтийн шатанд явж байгаа. Намайг яллагдагчаар татсан юм байхгүй. Надаас гурван удаа гэрчийн мэдүүлэг авсан. Гэрчийн мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгсөн гээд зүйл анги яриад байгаа. Худлаа яриагүйгээ би нотлоод хуулийн дагуу прокурорт өргөдөл өгсөн.

Талийгаачийн ар гэрийнхэн болон өмгөөлөгч нь маш ноцтой мэдээлэл хийж, полиграф тестийн хариуг буруу мэдээлсэн. Ингээд миний зодоон цохионы асуудлыг дэвсгэр болгоод нийгэмд хүн алсан мэтээр харуулах үйлдэл хийлээ. Тиймээс би гурван асуудлаар цагдаад өргөдөл өгч байгаа. Нэг нь намайг талийгаачийн үхлийн хэрэгтэй холбогдуулж шалгаж өгөөч ээ гэсэн агуулгатай.

Би бүрэн эрхийн байдлаа давуу тал болгож, зугтаасан зүйл байхгүй. Энэ нь өөрөө саналаараа түдгэлзэх үндэслэл биш. Би хууль зөрчөөгүй, надад бодож үзэх юм байхгүй" гэв.