Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

МАН-ын бүлэг Н.Номтойбаярын асуудалд Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийг дагахаар болжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ дахь МАН-ын бүлэг Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар шийдэлд хүрч чадсангүй. 

Ерөнхий сайд, намын дарга У.Хүрэлсүхийн зүгээс Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг бүлгийнхнээсээ шаардсан аж. Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хууль зөрчөөгүй, харин зодоон хийсэн асуудалдаа хариуцлага хүлээхэд бэлэн байна гэдгээ илэрхийлжээ.

Гэвч энэ асуудлаар санал хураалт явуулалгүй нээлттэй орхиж, бүлгийн гишүүдийн олонхын саналаар бус УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хурлын шийдвэрийг дагах нь зөв гэдэг шийдэлд ерөнхийдөө хүрсэн байна. 

Ийнхүү 15:30 цагт товлогдсон УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар Н.Номтойбаярыг гишүүн хэвээр үлдэх үү, гурван эрүүгийн хэрэгт шалгуулж цагдан хоригдох уу гэдгийг шийдэх юм.