Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

"ФАТФ-аас өгсөн зөвлөмжөөс Монгол Улс гурвыг нь хэрэгжүүлсэн гэж үзлээ"

Т.Саран, iKon.mn
2020 оны 1 сарын 24
iKon.MN
 

Монгол Улс өнгөрсөн 2019 оны аравдугаар сарын 18-нд ФАТФ-ын Саарал жагсаалтад орсон бөгөөд дөрвөн зүйл бүхий заалтыг шууд хэрэгжүүлэх үүрэг өгсөн. 

Тэгвэл Ази, Номхон далайн бүсийн хамтарсан бүлэгт эхний тайлангаа тавьж, амжилттай хамгаалаад ирсэн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар албан ёсны твиттер хуудсаараа дамжуулан мэдээлжээ. Тэрбээр "ФАТФ-ын саарал жагсаалтаас гарахын тулд Ази, номхон далайн бүсийн Хамтарсан бүлэгт эхний тайлангаа хамгаалаад ирлээ. Хамтарсан бүлэг Монгол Улсыг богино хугацаанд ахиц дэвшил гаргасныг онцолж, 6 чиглэлээр өгсөн арга хэмжээний 3-ыг хэрэгжүүлсэн гэж үзлээ" гэжээ.

Манай улсыг Саарал жагсаалтаас гарахад АНУ энэ удаа тусалж буй. Тэгвэл Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайд Майкл Клечески мөн энэ тухай мэдээлсэн байна.