Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийд тэргүүлэгч технологийн компаниудын үйлчилгээг Мобинетээс...

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 1 сарын 24
Сурталчилгаа

Өнөөдөр мэдээллийн технологи, дижиталчлал нь байгууллагын үйл ажиллагааны салшгүй чухал хэсэг төдийгүй бизнесийн өрсөлдөөний гол хэрэгсэл болоод байна.

Байгууллагын бизнесийн үйлчилгээгээр тэргүүлэгч Мобинет ХХК нь  байгууллагын хэрэглэгчдэдээ мэдээллийн технологийн хамгийн сүүлийн үеийн шинэ дэвшилтэт бүхнийг нэвтрүүлж, үйлчилгээгээ тухайн бүрд нь шинэчлэн, чанарыг сайжруулахаар ямагт зорин ажилладаг.

Бид уг зорилгынхоо дагуу байгууллагын интернэтийн үйлчилгээнийхээ чанарыг үе шаттайгаар сайжруулж байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд байгууллагын интернэт хэрэглээний хамгийн их хувийг эзэлдэг Microsoft, Google болон Facebook компанийн Хонконг дахь үндсэн сүлжээнд шууд (Direct peering) холболт хийж дараагийн шатны сайжруулалтыг бий болголоо.  

 Интернэтийн урсгал нийлүүлэгч хамтрагч байгууллагуудтайгаа хэрэгжүүлсэн энэхүү төслийн үр дүнд эдгээр компаниудын үйлчилгээг хугацааны хамгийн бага хоцрогдол (Latency), хамгийн бага дамжилттайгаар (hop) хүлээн авах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

Мөн эдгээр компаниудын нөөц серверүүдийг Монголдоо байршуулан, хурдны хязгаарлалтгүйгээр хандах нөхцөл бололцоогоор хангасан бөгөөд ялангуяа Microsoft O365 үүлэн технологийн  үйлчилгээний хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ үед танай байгууллагын мэдээллийн технологийн үр шимд онцгой сайжралт авчирсан гэдэгт итгэлтэй байна.

Мобинет ХХК нь бүх төрлийн мэдээллийн технологийн тоног төхөөрөмж, програм хангамжийн лиценз, дэвшилтэт технологийн цогц үйлчилгээг үзүүлж, бүх чиглэлээр хамтран ажиллах боломжтой ба энэ дашрамд шинээр Fortinet, FireEye, F5 олон UiPath компаниудын албан ёсны түнш болсныг  дуулгая.

Fortinet, FireEye компаниуд нь сүлжээний аюулгүй байдлыг хангах галт хана (firewall), халдлагаас урьдчилан сэргийлэх тоног төхөөрөмж, програм хангамжийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчид бол F5 компани нь сүлжээний ачааллыг тэнцвэржүүлэгч (load balancing) төхөөрөмжүүд болон төрөл бүрийн апликейшны нууцлал, гүйцэтгэл, найдвартай байдал зэрэг бүхий л асуудлыг шийдэх цогц шийдлийг санал болгогч компани юм.

Харин UiPath нь RPA (Robotic Process Automation) буюу  процессыг автоматжуулах програм хангамжийг нийлүүлэгч компани. Энэхүү програм хангамж  нь компьютер дээр олон дахин давтагдан, гараар хийгддэг үйлдлүүдийг өөрөө суралцан хийх ба хүний гар ажиллагаагаар 2 өдөр хийгддэг ажлыг 1 цаг хүрэхгүй хугацаанд хийх боломжийг олгоно. Та зөвхөн ашигладаг програм болон өгөгдлийн сан руу нэвтрэх нэр, нууц үг болон бусад тохиргоонуудыг хийхэд л хангалттай.

Мобинет ХХК-ийн олон улсын сертификат бүхий мэргэшсэн инженерийн баг байгууллагын хэрэглэгчдэдээ дэлхийд тэргүүлэгч олон улсын компаниудын цогц шийдэл, бүтээгдэхүүн үйлчилгээг албан ёсоор хүргэн ажиллаж байна.

 
 

 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.