2020/09/27
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,853.64₮
B30
УЛААНБААТАР
11°
|
B30
УЛААНБААТАР
10°
|
-1°
B30
УЛААНБААТАР
13°
|
14:00
S26
12°
15:00
S26
12°
16:00
S26
11°
17:00
S26
10°
18:00
S26
19:00
S26
20:00
S26
21:00
S26
22:00
S26
23:00
S26
00:00
S26
01:00
S26
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/24 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүмүүнлэгийн үйлсэд монгол цэргийн оролцоог нэмэгдүүлнэ

ikon.mn
2020 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг
00:00 00:00
Хүмүүнлэгийн үйлсэд монгол цэргийн оролцоог нэмэгдүүлнэ
Sara, ikon.mn - text to speech

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Олон улсын улаан загалмайн хорооны Бээжин дэх Зүүн Азийн бүсийн төлөөлөгчийн газрын дарга ноён Жак Пеллэг хүлээн авч уулзлаа.  

Уулзалтын үеэр Монгол Улсад зохион байгуулагддаг “Хааны эрэлд” олон улсын цэргийн сургуулилтад Олон улсын улаан загалмайн хороо оролцож буй талаар болон Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо. 

Цаашид зэвсэгт хүчний албан хаагчдын мэргэжлийн чадавхийг нэмэгдүүлэх, олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн болон цэргийн хуульчдад зориулсан сургалтыг зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.  

Мөн Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулдаг “Улаанбаатарын яриа хэлэлцээр” Зүүн хойд Азийн уулзалтад Олон улсын улаан загалмайн хороо идэвхтэй оролцож байгаагаа уулзалтын үеэр ноён Жак Пелэ дурдсан юм. 

Ноён Жак Пеллэ нь 2016 оноос  Олон улсын улаан загалмайн хороонд ажиллаж эхэлсэн бөгөөд ерөнхийлагч Петер Маурерын БНХАУ-тай түншлэлийг хөгжүүлэх биет төлөөлөгчөөр томилогдож байв. 2019 онд  Олон улсын улаан загалмайн хорооны Бээжин дэх зүүн азийн бүсийн төлөөлөгчийн газрын даргаар томилогдон ажиллаж байна. Бүсийн төлөөлөгчийн газар нь БНХАУ, Монгол, Бүгд найрамдах Солонгос улс, Бүгд найрамдах Ардчилсан солонгос ард улсыг хамаардаг гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.

x