Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Японд коронавирусийн хоёр дахь тохиолдол бүртгэгдэж, АНУ-д хоёр дахь халдварын сэжигтнийг шалгаж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Японд коронавирусийн хоёр дахь тохиолдол бүртгэгдэж, АНУ-д хоёр дахь халдварын сэжигтнийг шалгаж байна
Sara, ikon.mn - text to speech

Хятадын Ухань хотоос гаралтай шинэ төрлийн коронавирусийн хоёр дахь халдварыг бүртгэснээ Японы эрүүл мэндийн яам өнөөдөр мэдээлжээ.

Ухань хотоос Токиод ирсэн 40 гаруй насны эрэгтэйгээс халдвар илэрсэн байна.

Нэгдүгээр сарын 15-нд тус улсын Канагава мужийн оршин суугч 30 гаруй насны эрэгтэй мөн Ухань хотоос ирэхдээ шинэ коронавирусийн халдвар авсан нь илэрч байв.

Үүнээс гадна Техас мужийн эрх баригчид АНУ-ын газар нутагт коронавирусийн хоёр дахь тохиолдол илэрсэн байж болзошгүй тохиолдлыг шалгаж байгаагаа саяхан мэдэгджээ.

Сэжигтэн нь Ухань хотоос буцаж ирсэн Техасын A&M их сургуулийн оюутан юм байна.

Нэгдүгээр сарын 19-нд АНУ-ын Вашингтон мужийн захиргаа Ухань хотоос ирсэн 30 орчим насны эрэгтэйгээс тус улсын анхны халдварыг илрүүлж байв.

Өнөөдрийн байдлаар шинэ төрлийн коронавирусийн халдвар илэрсэн 846 тохиолдол бүртгэгдэж, 25 хүн нас бараад байна.

Нас барсан бүх хүн болон ихэнх халдвар тээгчид Хятадын эх газрын иргэд байгаа юм.

ДЭМБ (Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага) шинэ коронавирусийн тархалтыг одоохондоо Хятад улсын нутаг дэвсгэрийн хүрээнээс хэтрээгүй байгаа тул олон улсын хэмжээнд онц байдал зарлах шаардлагагүй гэж дүгнэснээ өчигдөр зарлажээ.

 

Эх сурвалж: AFP, NHK, South China Morning Post

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.