Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Нямдорж: Ч.Улааныг ирэхээр Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийднэ

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:30 2020/01/23

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлын талаар УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дөрвөн гишүүн ярилцжээ. 

Энэ талаар тус дэд хорооны дарга Ц.Нямдорж "Ч.Улаан маргааш ирнэ. Ч.Улааныг ирэхээр энэ асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргана" гэлээ. 

17:10 2020/01/23

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хурал товлогдсон байна.

Уг хурлаар УЕП-оос УИХ-д хүргүүлсэн Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хүлээж авах эсэхийг хэлэлцэх юм. 

Тус дэд хорооны таван гишүүний нэг болох ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан гадаадад томилолтой явсан учраас хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байсан юм. Тэрбээр өөрийн биеэр ирж амжихгүй тул саналаа бичгээр ирүүлсэн гэх мэдээлэл байгаа. 

Харин энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас тодруулахад "Надад мэдэгдэж, зар ирүүлээгүй. Намайг дуудахгүйгээр хуралдахгүй байх" гэсэн хариулт өглөө. 