Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Чимгээ өлсгөлөн зарлаагүй, биеийн байдал нь хэвийн байна гэв

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хохироосон хэрэгт шүүхээс ял шийтгэгдсэн Т.Чимгээ хорих ангид өлсгөлөн зарласан тухай УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар өнөөдөр мэдээлсэн. 

Тэгвэл Т.Чимгээгийн биеийн байдал болон өлсгөлөн зарласан эсэх талаарх мэдээллийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн албанаас тодрууллаа.

Тус албанаас өгсөн мэдээллээр “Т.Чимгээгийн биеийн байдал хэвийн, хуулийн хүрээнд ар гэрийнхэнтэйгээ болон өмгөөлөгчтэйгээ уулзаж, харилцаж байгаа. Өнөөдрийн байдлаар ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй, өлсгөлөн зарлах тухай мэдэгдээгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ.