Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Канадын гал сөнөөгч нисэх онгоц Австралид осолдож, гурван хүний амь үрэгдлээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Австралийн ойн түймрийг унтраахад ашиглагдаж байсан Канад улсын эзэмшлийн Hercules C-130 нисэх онгоц өнөөдөр осолдож, нисэх багийн гишүүн гурван хүн бүгд амь үрэгджээ.

Хохирогчид нь бүгд АНУ-ын иргэд байсан бөгөөд нисэх онгоц осолдсон шалтгааныг тогтоож чадаагүй байгааг Австралийн тал мэдээлсэн байна.

Онгоц газарт хүчтэй мөргөж унаснаас их хэмжээний гал гарсан тухай албаныхан мэдээлжээ.

Канадын гал сөнөөх компанийн нисэх онгоцыг Австрали улс түрээсээр ашиглаж байсан юм байна. Тус улсад нийтдээ хоёр ширхэг Hercules C-130 ойн түймрийг унтраах зорилгоор ашиглагдаж байжээ.

Өнөөдрийн ослын улмаас өнгөрсөн оны есдүгээр сард эхэлсэн Австралийн ойн түймрийн хохирогчдын тоо 32 болж нэмэгдсэн байна.

Уг түймрийн гамшигт нэг тэрбум орчим амьтан устаж, 2,500 орчим айлын орон гэр шатаж, Герман улсын газар нутгийн гуравны нэгтэй тэнцүү талбай бүхий ой мод шатаад байгаа юм.

Hercules C-130 нь нийтдээ 15,000 литр ус тээвэрлэх багтаамжтай, хүн техник хүрэхэд хэцүү газарт шатаж буй түймрийн дээрээс ус асгаж унтраах зориулалттай онгоц ажээ.

 

Эх сурвалж: Reuters