Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Шинэ төрлийн коронавирусийн талаар иргэд ярьж байна

ikon.mn
2020 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

БНХАУ-ын Ухань хотод гарсан коронавирусийн шинэ халдвар тархаж, Бээжин, Шанхай хот, Гуандун, Сычуан, Юньнань, Шаньдун муж, Гуаншижуаны ӨЗО болон Япон, БНСУ, Тайланд, АНУ-д уг вирусийн халдвар бүртгэгдээд байгаа.

Манай улсад коронавирусийн шинэ халдвар бүртгэгдээгүй байгааг ЭМЯ-наас мэдээлсэн.

Харин иргэд энэ өвчний талаар хэр мэдээлэлтэй байгаагаа ийн ярьж байна.

ВИДЕО:



Шинэ төрлийн Коронавирусээс өөрийгөө хамгаалах зөвлөмжийг хүргэж байна

Шинж тэмдэг

Өвчний шинж тэмдэг нь халуурах, ханиах, амьсгал давчдах зэргээр илрэх боловч дотор муухайрах, бөөлжих, гүйлгэх, суулгах шинж гарч болно. Уушгины хурц үрэвсэл, бөөрний дутагдалаар хүндэрч байна. Коронавирусийн халдвараар өвдсөн өвчтөнүүдийн 36 орчим хувь нь нас барсан байна.

Чихрийн шижин, хорт хавдар, архаг уушгины үрэвсэл, зүрх, бөөрний өвчин, ямар нэгэн халдварт өвчтөй хүн Коронавирусийн халдвараар өвчлөхөд хүндрэх, нас барах нь илүү байна гэж үзэж судлаачид үзэж байна. Хувь хүний дархлалын систем суларсан үед коронавирусийн халдвар авах эрсдэл нь илүү, хүндрэл нь ноцтой болдог байна.

Урьдчилсан сэргийлэлт ба эмчилгээ

  • Гараа тогтмол савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх
  • Ханиах, найтаахдаа ам хамраа дарах, амны алчуур хэрэглэх
  • Мах, өндөг зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг бүрэн болгож хэрэглэх
  • Амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрсэн хүнтэй хамт байхаас зайлсхийх
  • Мал, зэрлэг амьтнаас хол байх
  • Олон нийтийн газар шаардлагагүй бол очихоос зайлсхийж, амны хаалт тогтмол хэрэглэх
  • Халуурах, ханиалгах зэрэг амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгуулллагад хандах

КОРОНАВИРУСийН ХАЛДВАРЫН ДЭГДЭЛТИЙН ҮЕД:

 
  • Онцын шаардлагагүй тохиолдолд олон нийтийн шазраар, автобус, таксигаар явахгүй байх
  • Ариун цэврийн өрөө, нийтийн бие засах газрын цэвэрлэгээг тогтмол маш сайн хийх
  • Амны хаалт маскыг байнга хэрэглэх
  • Ханиах, найтаах үедээ салфетка хэрэглэж, дараа нь таглаатай хогийн саванд хаях
  • Савантай усаар гараа тогтмол угаах. Саван, ус байхгүй үед гар ариутгагч хэрэглэх
  • Өрхийн ч бай, хүмүүстэй хоол, аяга, сав, гарын алчуур, цагаан хэрэглэл хуваалцаж хэрэглэхгүй байх.
  • Өөрөө өөртөө өвчний шинж тэмдгийг ажиглах, хяналт тавих: Халуурах, ханиах, нус гоожих, дотор муухайрах, бөөлжих, амьсгалахад бэрхшээлтэй болох шинж тэмдэг илрэвэл яаралтай эмч дуудах, дур мэдэн халууны эм, антибиотик хэрэглэхгүй байх
  • Аялал, жуулчлалы хөдөлгөөнийг хязгаарлах
  • Өндөр настан, уушги, зүрхний архаг үрэвсэлтэй, бөөрний өвчнөөр өвдөж байсан, чихрийн шижин өвчтэй хүмүүс нь өндөр эрсдэлтэй учир гадагшаа гарахгүй байх, аль болох утас, цахимаар ажлаа зохицуулах
  • Гэр орон, ажлын байранд  агааржуулалт сайн хийх, агаарыг сэлгэх
  • Хувцас цайруулах уусмал (Bleach, Белизна)-г 1 литрт(4 аяга усанд) нь 1 халбага хийж гэртээ цэвэрлэгээ хийнэ. 4 литрт ¼ аяга буюу 50 грамм орчмыг хийнэ.
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.