Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Нисэх-Долоон буудал чиглэлд явах тусгай замын автобус

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Нийтийн тээврийг хөгжүүлэх цогц төсөлд багтсан тусгай замын автобус буюу BRT (Bus Rapid Transit) явах замын зурвасыг эхний ээлжинд Нисэх-Долоон буудал чиглэлд нийт 15 буудалтай байхаар төлөвлөжээ.

Харин дараагийн ээлжинд тусгай замын автобусны зурвасыг хотын тойрог хэлбэрээр хамарсан маршруттай болгож 60 орчим буудалтайгаар байгуулах аж.

Видео танилцуулга:

Энэхүү технологи нь хэдийгээр автобус буюу уламжлалт тээврийн үйлчилгээ боловч зөвхөн тусгайлан зассан, өөрийн зориулалтын замаар зорчих тул тогтоосон хугацаандаа иргэдэд үйлчлэх боломжтойгоороо давуу талтай бөгөөд Канад, Америк, Франц, Герман, Финланд, Англи тэргүүтэй дэлхийн 40 гаруй улсуудад ашиглагдаж буй тээврийн хэрэгсэл юм.

Үүнийг нэвтрүүлснээр авто замын түгжрэл 20-30 хувь буурч, үр дүнд нь үндсэн зорчих хэсгийн хөдөлгөөний хурд 2-3 дахин нэмэгдэнэ гэж тооцоолжээ.

Нийтийн тээврийн цогц төсөлд тусгагдсан шинэ тээврийн хэрэгслүүдийн маршрутыг дараах маягаар зурагласан байна.

Видео: