2020/02/29
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,762.71₮
B30
УЛААНБААТАР
-7°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-8°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-16°
04:00
S26
-13°
05:00
S26
-13°
06:00
S26
-13°
07:00
S26
-14°
08:00
S26
-14°
09:00
S26
-13°
10:00
S26
-12°
11:00
S26
-10°
12:00
S26
-8°
13:00
S26
-7°
14:00
S26
-5°
15:00
S26
-4°

Өмнөд Солонгосын арми хүйсээ солиулсан цэргийг хугацаанаас нь өмнө халжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 1 сарын 23
iKon.MN

Өчигдөр Өмнөд Солонгосын арми тус улсын анхны трансжендэр буюу хүйсээ солиулсан цэргийг хугацаанаас нь өмнө албанаас чөлөөлөх шийдвэр гаргажээ.

Байлдагч Бюн Хуи Су өнгөрсөн оны арваннэгдүгээр сард чөлөө аваад ирэхдээ Тайландад очиж хүйсээ солиулж, эмэгтэй хүн болсон юм байна.

Дараа нь тэр армийн эмэгтэй цэргийн ангид үргэлжлүүлэн албаа хаах хүсэлт гаргаснаар асуудал үүссэн юм.

Бюн Хуй Су армийн гаргасан шийдвэрийг эсэргүүцэж, шүүхэд давж заалдахаа өчигдөр мэдэгджээ. “Би армид албаа хааж дуусгахын төлөө тэмцэнэ. Дээд шүүх хүртэл заргалдах бодолтой байна” гэж тэр сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Бие махбодын хүйс болон оюун санааны хүйс хоёрын зөрчил нь нэмэгдэж, сэтгэл санааны хямралд орсны улмаас цэргийн албаа хааж дуусгахаас өмнө мэс засалд орж, хүйсээ солиулахаас өөр аргагүй болсноо тэр тайлбарлажээ.

Хүний эрхийн байгууллагууд шүүхийн шийдвэр гарах хүртэл Бюн Хуй Суг цэргээс халахгүй байхыг армийн удирдлагуудад уриалаад байсан юм.

Гэвч шүүхийн үйл явц хувь хүний шийдвэртэй хамааралгүй гэж үзээд арми хугацаанаас нь өмнө халжээ.

Өмнөд Солонгосын нийгэм бэлгийн цөөнхийн асуудалд Азийн бусад орнуудтай харьцуулбал нэлээд хуучинсаг байр сууринаас ханддаг. Тус улсын арми ижил хүйстэн цэргүүдэд хатуу ханддаг бөгөөд алба хаах хугацаандаа бэлгийн харьцаанд орсон нь илэрвэл хоёр жил хүртэл хугацаагаар шоронд хорих ял оноодог юм.

Цөмийн зэвсэгтэй Умард Солонгостой олон жилийн өмнө хийсэн дайн нь албан ёсоор дуусаагүй байгаа Өмнөд Солонгост шаардлага хангасан эр хүн бүр хоёр жил орчим хугацаанд цэргийн алба хаах үүрэгтэй байдаг.

 

Эх сурвалж: AFP

 

x