Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Pocket аппликейшний үнэнч хэрэглэгчид 10 сая төгрөгийн зээлийг сарын 1%-ийн шимтгэлтэйгээр авч болно

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 1 сарын 23
Сурталчилгаа
Зураг зураг

Санхүүгийн цогц шийдэл бүхий Pocket аппликейшн Монголын бичил санхүүгийн зах зээлд нэвтэрлээ. Энэ талаар “Инвескор Хэтэвч ББСБ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баясгалантай ярилцлаа.


А: Юуны өмнө танай компанийн хамт олонд баяр хүргэе. Шинэ аппликейшнийхаа тухай товчхон танилцуулаач?

Баярлалаа. Pocket аппликейшн нь Монголын бичил санхүүгийн зах зээлд шинээр нэвтэрч байгаа, хиймэл оюун ухааны технологид суурилсан финтек аппликейшн бөгөөд барьцаагүй цахим зээл, батлан даалттай зээл, шимтгэлгүй шилжүүлэг болон төлбөр тооцооны цогц системийг хэрэглэгчдэд санал болгож байгаа. Өөрөөр хэлбэл Pocket нь санхүүгийн бүхий л асуудлыг нэг дор шийдэх хэрэглэгчийн гар утасны цахим хэтэвч болох юм.

А: Зах зээл дээр энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон аппликейшн байдаг, тэгэхээр хэрэглэгчдийн Pocket сонгох шалтгаан юу вэ?

Тэгэлгүй яахав энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа олон байгууллага, компаниуд байна. Pocket-н хэрэглэгчдэд өгч байгаа эхний давуу тал бол батлан даалттай зээлийн үйлчилгээ юм. Та өөрийн боломжит зээлийн хэмжээг дуустал зээл авсан ч танд дахиад санхүүгийн хэрэгцээ үүсвэл та яах вэ? Энэ асуудлыг бид батлан даалттай зээлийн үйлчилгээгээрээ шийдэж өгсөн. Өөрөөр хэлбэл та ойр дотны хэн нэгнээр батлан даалгуулж зээл авах боломжтой бөгөөд энэ үйлчилгээг оюутан залуус аав ээжээсээ зүгээр мөнгө авах биш, хариуцлагатай байдлаар батлан даалгуулаад өөрөө зээлээ авах байдлаар ашиглаж болох юм. Нөгөө талаар энэ үйлчилгээ маань хүнээс зүгээр мөнгө авахаас илүү тухайн хэрэглэгчийг илүү санхүүгийн сахилга баттай байхад суралцуулж буй хэлбэр гэж үзэж байгаа.

Дараагийн давуу тал бол Pocket-н хэрэглэгчдийн зэрэглэл юм. Хэрэглэгч мэдээ унших, хүрд эргүүлэх, төлбөр тооцоо хийх, зээлээ хугацаандаа төлөх, найзаа урих, заавар видео үзэх зэрэг үйлдлүүдийн тусламжтайгаар бонус оноо цуглуулна. Тэдгээр бонус оноогоороо хэрэглэгч өөрийн зэрэглэлийг дээшлүүлэх юм. Зэрэглэл ахиснаар хэрэглэгч дээд тал нь 10 сая төгрөгийг хамгийн багадаа сарын 1%-ийн шимтгэлтэйгээр авах боломжтой болно. Өөрөөр хэлбэл илүү их хэмжээтэй зээлийг илүү бага шимтгэлтэйгээр авах боломжтой.

 

А: Ер нь аппликейшнээс зээл авах нь юугаараа давуу талтай вэ?

Нэгдүгээрт мэдээж хэрэглэгч нэг л удаа ирээд гэрээ байгуулсан бол хэзээ ч хаанаас ч ямар ч барьцаагүйгээр хурдан шуурхай зээл авах боломжтой. Ингэснээр цаг хугацаа хэмнээд зогсохгүй, гэр бүл найз нөхдөөсөө мөнгө гуйж, царай алдахгүйгээр өөрөө санхүүгийн асуудлаа бүрэн шийдэх боломжийг олгож байгаа.

Мөн Pocket нь Монголбанкны Зээлийн мэдээллийн санд хэрэглэгчийн зээлийн мэдээллийг байнга өгч байдаг тул хэрэглэгч зээлээ цаг хугацаандаа эргүүлэн төлж, зээлийн сайн түүх үүсгэх нь дараа дараагийн санхүүгийн байгууллагаас үйлчилгээ авахад дөхөм болох юм.

Мөн Pocket аппликейшний байнгын идэвхитэй хэрэглэгч байж өндөр зэрэглэлтэй хэрэглэгч болсон тохиолдолд Инвескор санхүүгийн байгууллагын үнэгүй санхүүгийн зөвлөх үйлчилгээ, орон сууцны моргейжийн зээл, бизнесийн болон хэрэглээний бусад зээлэнд хөнгөлөлттөй нөхцлөөр хамрагдах боломж бүрдэнэ.

А: Төлбөр тооцооны цогц систем гэж яагаад онцолж байгаа вэ?

Pocket нь зүгээр л нэг зээл авдаг зээлийн аппликейшн биш, харин хэрэглэгчдэд санхүүгийн илүү боломжийг олгох цахим хэтэвч бөгөөд тэдгээр боломжуудын нэг нь шимтгэлгүй төлбөр тооцоо юм. Бэлэн мөнгө хэрэглэхгүй, санхүүгийн бүх асуудлыг цахим байдлаар шийдэх нь өнөөгийн шинэ үеийн хандлага. Тиймээс бид хэрэглэгчдэдээ илүү хүртээмжтэй, илүү сонирхолтой цогц үйлчилгээнүүдийг хүргэхээр дараа дараагийн хөгжүүлэлтүүдээ хэрэгжүүлээд явж байгаа ба шат дараатайгаар үйл ажиллагаанд нэвтрүүлээд олон нийтэд танилцуулах болно.

А: Баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье.

Татах линк

Android: https://play.google.com/store/apps/details?id=mn.pocket

IOS: https://apps.apple.com/us/app/pocket-mn/id1486845825

Facebook page: https://www.facebook.com/Pocket.mn/

Instagram: https://www.instagram.com/pocket.mn/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.