Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын харилцаа холбооны түүхийн альманах бүтээгджээ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 1 сарын 22
Сурталчилгаа
Зураг зураг

Хүн төрөлхтөн үүсэхтэй зэрэгцэн бий болж өдгөө ч хамтдаа хөгжсөөр байгаа бидний амьдралын салшгүй нэгэн хэсэг бол харилцаа холбоо билээ. Он цаг улирах тусам хүн төрөлхтний харилцаа холбоо асар хурдацтайгаар хөгжиж, өнөөдөр бид дэлхийн бөмбөрцгийн хоёр талаас ч төвөггүйхэн холбогдох болсон байна. Монголчууд бидний өвөг дээдэс ч тэртээ 13-р зууны үеэс харилцаа холбооны өргөн бүтцийг байгуулж салбарлуулан хөгжүүлсэн түүхтэй. Төдийгөөс өдий хүртэл тасралтгүй хөгжсөөр ирсэн эл түүхийг бүхэлд нь багтаасан Монголын харилцаа холбооны түүхийн альманах номыг Скайтел компани 20 жилийн ойдоо зориулан Нэпко хэвлэлийн газартай хамтран бүтээсэн байна.

Тус бүтээл нь Нэпко хэвлэлийн газраас АНУ-ын Үндэсний газар зүйн нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлж буй Монголын түүхийн альманахуудын нэг бөгөөд үүний өмнө Монголын улс төр, соёл, банк санхүүгийн салбар, эдийн засгийн альманахууд гарч байсан юм.

Монголын их гүрэн Ази-Европыг холбосон Морин өртөө буюу дэлхийн анхны тив хоорондын мэдээлэл солилцооны суурь бүтцийг байгуулснаас эхлээд тал нутагт утсан болон радио холбоо анх үүссэн түүх, БНМАУ-д цахилгаан мэдээлэл, мэдээллийн тогтолцоо бүрэлдсэнээс аваад орчин үеийн үүрэн холбоо, интернэт бүр дижитал эринийг хүртэл хамарсан асар өргөн агуулга, түүх, мэдлэгийг тус альманахад багтааж өгсөн байна. Үндсэндээ энэ бүтээлээр бид улс эх орныхоо харилцаа хобооны түүхийг он цагийн хэлхээс нэг бүрчлэн мөшгин судалж чадах аж.

Альманах буюу зурагт түүхийн утга нь түүхийг цаг хугацааны эрэмбэд оруулж, баримтаар баяжуулсан шастир төдийгүй, эрдэм боловсрол түгээсэн танин мэдэхүйн хэвлэл бүтээхэд оршдог байна. Иймд тус бүтээл нь жирийн уншигчаас эхлээд түүх сонирхогч, судлаач гээд хэнбугайд ч зориулсан үр өгөөжөөр баялаг шинжлэх ухааны танин мэдэхүйн туурвил болжээ. Тиймээс ч эл альманахыг бүтээгчид уншигчдадаа зориулан ой тойнд амархан үлдэхүйцээр бүлэглэн ангилсан 500 гаруй түүхийн өгүүллийг үйл явдлыг улам тодорхой болгох 300 орчим өнгөт болон хар цагаан фото зураг, гар зургаар баяжуулан баримтжуулж уншигчдын гарт хүргэхэд бэлэн болгосон байна.

Монголын харилцаа холбооны түүхийн альманахыг Аз хур, Интерном номын их дэлгүүрүүд болон СКАЙтел компанийн үндсэн салбаруудаас худалдан авч болох нь ээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.