Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

А.Энгүүн охинд амьдрал бэлэглэцгээе

ikon.mn
2020 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Сэлэнгэ аймгийн Мандал сумын III дугаар сургуулийн Математикийн багш Т.Баасанжаргалын охин Амарсанаагийн Энгүүн  2 нас 8 сартай.

2017 оны аравдугаар сард БНХАУ-ын Улаан Загалмай нийгэмлэг, Монголын Улаан Загалмай Нийгэмлэгээс хамтран хэрэгжүүлсэн Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд мэс заслын тусламж үзүүлэх “НЭГ БҮС НЭГ ЗАМ” САХИУСАН ТЭНГЭРИЙН АЯЛАЛ МОНГОЛД” төсөлд хамрагдан БНХАУ-ын Бээжин хотын Anzhen эмнэлэгт 2017 оны аравдугаар 31-нд BANDING IN GNERAL ANESTHESIA хагалгаанд орсон хэдий ч бүрэн эмчлэгдээгүй байна. 

Одоогийн байдлаар  А.Энгүүн нь зүрхний EVALUATION FOLLOWED BY CLOSING OF VSD AND REMOVE BAND оноштойгоор Энэтхэг улсад  30-40 сая төгрөгний өртөг бүхий яаралтай хагалгаанд орох шаардлагатай тулгараад байгаа юм. Өдрөөс өдөрт охины эрүүл мэндийн байдалд сөрөг үр дагаварууд бий болж байгаа аж.

Тиймээс элэг нэгт Монголчууд, Монголын мянга мянган багш нар та бүхнийг хандивын гараа сунгаж бяцхан охин А.Энгүүнд амьдрал бэлэглэхийг уриалж байна. 

Хандивын данс ХААН БАНК: ЭЭЖ Т.БААСАНЖАРГАЛ 5001330044