Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Болд: Хурандаа Д.Цогтбаярыг ажлаас нь чөлөөлж, шалгаж байна

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn
00:00 00:00
Ж.Болд: Хурандаа Д.Цогтбаярыг ажлаас нь чөлөөлж, шалгаж байна
Sara, ikon.mn - text to speech

Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар "Хууль сахиулагч" хотхоны барилгын ажлыг гүйцэтгэж буй "Бавгар" ХХК-ийн захирал Х.Оюун өчигдөр мэдээлэл хийж, нэр бүхий албан тушаалтан авлига нэхсэн, дарамталсан тухай ярьсан юм. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Цагдаагийн ерөнхий газраас хариу тайлбар хийв. 

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд "Цагдаагийн байгууллагын алба хаагчтай холбоотой мэдээлэл өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Үүнтэй холбогдуулан ЦЕГ-аас ажлын хэсэг байгуулж, шалгалтын ажиллагаа явуулж байна. 2015 оноос цагдаагийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдэхээр "Бавгар" ХХК-тай гэрээ байгуулж, орон сууц бариулж байгаа.

Хэвлэлд гарсан мэдээлэлтэй холбоотойгоор Цагдаа, дотоодын цэргийн нэгдсэн сургалтын төвийн дарга хурандаа Д.Цогтбаярыг ажлаас нь чөлөөлж, сахилга, ёс зүй, гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгаж байна. 

"Бавгар" ХХК-иас Авлигатай тэмцэх газарт баримт материал өгсөн хэмээн мэдээлсэн. Манайхаас ч мөн хяналт шалгалтаа хийж, гэмт хэргийн шинжтэй байвал АТГ-т шилжүүлэхээр ажиллаж байна" гэлээ.

"Хууль сахиулагч" хотхонд байр захиалсан 376 алба хаагч орон сууцтай болохоор тав дахь жилдээ хүлээж байгаа аж. Цаашид барилгын үйл ажиллагааг нь зогсоохгүйгээр үргэлжлүүлнэ гэдгийг цагдаагийн хурандаа Ж.Болд мэдэгдсэн юм.