Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Ухань хотод 250 орчим монгол оюутан байдаг. Ихэнх нь амраад явсан хойно коронавирус илэрсэн"

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг

БНХАУ-ын Ухань хотын хүнсний захаас шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаатай тохиолдол энэ оны эхээр бүртгэгдсэн билээ.

Энэ вирусийн халдвар өмнө нь бүртгэгдэж байгаагүй коронавирусийн шинэ төрөл бөгөөд амьсгалын дээд, доод замын эд эсийг гэмтээж уушгины хатгалгаа үүсгэдэг гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байгаа юм.

Ухань хот нь БНХАУ-ын Хубэй мужийн нийслэл бөгөөд Төв Хятадын хүн ам хамгийн нягт суурьшсан хот гэдгээрээ онцлог. Мөн тус хотод 9 муж руу нэвтрэх замтай гэдгээрээ олонд танигдсан газар юм. 

Тэгвэл тус хотод Монгол Улсаас хэчнээн оюутан сурч, амьдардаг тухай Ухань хот дахь Монголын оюутны холбооноос тодруулахад  “Нийтдээ арван их сургуульд 250 орчим монгол оюутан суралцдаг. Уханьд энэ өвчний анхны тохиолдол ихэнх оюутнууд амраад монголд ирсний дараа бүртгэгдсэн. Нутаг буцдаггүй, одоо үлдсэн 40 орчим хүн л байгаа. Сургуулийн гадаад оюутны оффисууд өчигдрөөс албан ёсоор мэдэгдэл хийж, хэрхэн өөрсдийгөө хамгаалах, сэргийлэх талаарх мэдээллүүдийг цацаж эхэлсэн” гэлээ. 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.