Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

ХӨСҮТ: Дөрвөн хүнийг тусгаарласан тохиолдол гараагүй

Г.Номин, iKon.mn
2020 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг

БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод гарсан коронавирусийн халдвар авсан байж болзошгүй дөрвөн хүнийг тусгаарлаад байгаа гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад буй.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Томуугийн нэгжээс тодруулахад "Дөрвөн хүнийг тусгаарласан тохиолдол гараагүй. Ер нь бол БНХАУ-аас халуунтай ирсэн иргэдийг тусгаарлаж, оношийг нь тодруулж байгаа" гэдгээс өөр тодорхой хариулт өгсөнгүй.

Харин Эрүүл мэндийн яамнаас 13:00 цагт хэвлэлийн хурал зарлаж, шинэ коронавирүсийн халдвар дэлхийн зарим улс оронд гарсантай холбогдуулан мэдээлэл хийхээр болсноо зарлаад байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.