2020/02/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,758.39₮
B30
УЛААНБААТАР
-6°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-15°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-21°
01:00
S26
-14°
02:00
S26
-14°
03:00
S26
-15°
04:00
S29
-15°
05:00
S29
-16°
06:00
S29
-16°
07:00
S29
-17°
08:00
S30
-17°
09:00
S30
-15°
10:00
S30
-12°
11:00
S32
-10°
12:00
S32
-8°

Тагнуулын ерөнхий газраас мэдээлж байна

ikon.mn
2020 оны 1 сарын 22
iKon.MN
Тагнуулын ерөнхий газар /Гэрэл зургийг mpa.mn/

БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод гарсан коронавирусын халдвараар 200 гаруй хүн өвчилж, 3 хүн нас бараад байна. Тус улсын эрүүл мэндийн байгууллагаас уг өвчний гарал үүсэл, эмнэлзүйн аргыг тогтоох, вирусын тархалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тасралтгүй авч хэрэгжүүлж байгаа боловч өвчний тархалтын цар хүрээ хурдацтай нэмэгдэж, Бээжин, Шанхай хот, Гуандун, Сычуан, Юньнань, Шаньдун муж, Гуаншижуаны ӨЗО болон Япон, БНСУ, Тайланд Улсад уг вирусын халдвар бүртгэгдээд байна.

Вирусын тархалттай холбоотой нөхцөл байдал

БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шинэ төрлийн коронавирусын халдвар авсан эхний 41 тохиолдол бүртгэгдсэн. 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар нийт 224 тохиолдол бүртгэгдсэнээс Уханьд 198, Бээжинд 5, Гуандун мужид 14, Сычуан мужид 2, Юньнань мужид 1, Шанхай хотод 2, Гуаншижуаны ӨЗО-д 1, Шаньдун мужид 1 тохиолдол тус тус бүртгэгджээ. Мөн Тайландад 2, Японд 1, БНСУ-д 1 хүн уг вирусын халдвар авсан нь тогтоогдоод байна. Уг вирусээр өвчилсөн хүмүүсээс 217 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 3 хүн нас барсан тухай албан ёсны мэдээлэлд дурдагдсан.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэхүү вирусыг “2019-n CoV” хэмээн төлөөлүүлэн нэрлээд байгаа бөгөөд БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооны ахлах шинжээчдийн баг “шинэ төрлийн вирус хүнээс хүнд халдварладаг гэдэг нь тогтоогдсон, Гуандун мужид илэрсэн хоёр тохиолдол хүнээс халдварласан нь тодорхой байна" гэжээ. Ийнхүү уг вирусын халдвар хүнээс хүнд халддаг болох нь тогтоогдож, эрчимтэй тархаж байгаатай холбоотойгоор ДЭМБ-ын удирдах зөвлөл 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Женев хотод хуралдаж, олон улсын хэмжээнд эрүүл мэндийн онц байдал зарлах эсэхийг хэлэлцэн шийдвэрлэхээр болжээ.

БНХАУ-ын Халдварт өвчин судлалын төвөөс энэхүү вирус нь SARS вирустэй төстэй боловч “хүний амь насанд аюул багатай” хэмээн дүгнэсэн байна. Мөн АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв /Center for Disease Control and Prevention/-өөc “шинэ төрлийн коронавирус нь тархалт ихтэй байгаа ч хүний амь насанд тийм ч ноцтой хохирол учруулахаар биш бөгөөд нас барсан 3 тохиолдлын 2 нь өндөр настай, суурь өвчтэй хүмүүс байсан” гэжээ.

Эрдэмтэд “2019-n CoV” вирусын гарал үүслийг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд сарьсан багваахайгаас дамжсан вирус  мутацид орж, хүнд халдварласан байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа юм байна.
Уг вирусээр дархлаа нь сул хүн амархан өвдөж, хүндэрч байгаа бөгөөд халдвар авснаас хойш 5-10 хоногийн дараа ханиалгах, цэр гарах, 38-аас дээш градус халуурах, амьсгаадах, гүнзгий амьсгаа авах үед цээжээр өвдөх, зүрхний цохилт нэмэгдэх, чичрэх зэрэг шинж тэмдэгээр илэрч байгаа аж.

Зарим улсын уг өвчний тархалтын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ

БНХАУ-ын Бээжин, Ухань хотын удирдлага хотоос гарч буй иргэдийн биеийн байдлыг хянах зорилгоор галт тэрэг, нисэх онгоц, метроны буудлуудад биеийн халуун хэмжигч байршуулан эрүүл мэндийн тандалт хийж байгаа бөгөөд БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооноос “2019-n CoV” вирусын халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд иргэдийг дархлаагаа дэмжих, даарахгүй байх, хувийн ариун цэвэр сахих, тогтмол дасгал хөдөлгөөн хийх, хүн ихтэй газраар зорчихгүй байх, амны хаалт тогтмол зүүхийг зөвлөж, халуурах, ханиалгах зэрэг шинж илэрвэл яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэйг анхааруулжээ.

Мөн ОХУ хил нэвтрэгсдэд тавих тандалт хяналтыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллаж байгаа бол БНКазУ-аас өөрийн орны иргэдэд онцын шаардлагагүй тохиолдолд БНХАУ болон вирусын тархалт илэрсэн орнуудад зорчихгүй байхыг анхааруулж ажиллаж байна.

Манай улсын иргэд ч мөн адил дээрх улсуудаас өгч буй зөвлөмж, анхааруулгыг сайтар судалж, аливаа халдвар эрсдлээс сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж Тагнуулын ерөнхий газраас мэдээллээ.
x