Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Ираны улстөрч Трампын амийг хөнөөсөн хүнд $3 саяыг амлажээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Ираны парламентын гишүүн өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын амийг хөнөөсөн хүнд $3 саяын шагнал олгохоо амласан тухай тус улсын ISNA агентлаг мэдээлжээ.

Төдийлөн олны танил биш хууль тогтоогч Ахмад Хамзех уг шагналыг талийгаач генерал Кассем Солейманигийн төрөлх хот Керманы оршин суугчдын өмнөөс амлаж байгаагаа мэдэгдсэн байна.

Тэрээр Ираны зүүн өмнөд бүсийн Керман хотын ойролцоох Кахнуж мужаас сонгогдсон парламентын гишүүн ажээ. Шагналын мөнгийг ямар эх үүсвэрээс гаргах талаар Хамзех мэдээлэл өгөөгүй байна.

Зарим хүмүүс түүнийг ирэх сард болох парламентын сонгуулийг угтан ийм зүйл ярьж байна гэж дүгнэжээ.

Ираны хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг генерал Солеймани нэгдүгээр сарын 3-ны өдөр Иракийн нийслэл Багдадын нисэх буудлын ойролцоо АНУ-ын дроны халдлагад өртөж амиа алдсан юм.

 

Эх сурвалж: AFP