Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

Согтуу жолооч осол гарган бага насны гурван хүүхэд гэмтээжээ

А.Намуун, iKon.mn
2020 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ машин барьж яваад мөргөлдөж бага насны гурван хүүхэд гэмтээсэн осол өчигдөр гарчээ.

Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр: Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн замд Toyota Prius маркийн автомашины жолооч А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Honda Civic маркийн автомашин, Daewoo маркийн автобустай мөргөлдөж, жолооч 29 настай, эмэгтэй болон 4-8 насны гурван хүүхэд гэмтсэн байна. 

Үүнээс гадна өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 22 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Мөн өчигдөр явган зорчигч мөргөсөн осол гурав гарсан байна.

Иймд та бүхэн хүүхдээ автомашинд тээвэрлэх үедээ зориулалтын суудал ашиглах, замын нөхцөл байдалд тохируулан хурдаа тохируулж явах, өөрийн болон бусдын аюулгүй байдлын төлөө 1 хором  тэвчиж, дураараа биш дүрмээрээ хөдөлгөөнд оролцох, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ машин барихгүй байхыг анхаарууллаа.