2020/07/09
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,829.70₮
B30
УЛААНБААТАР
21°
|
16°
B30
УЛААНБААТАР
19°
|
13°
B30
УЛААНБААТАР
22°
|
12°
19:00
S40
17°
20:00
S40
16°
21:00
S40
15°
22:00
S40
15°
23:00
S40
14°
00:00
S40
14°
01:00
S40
14°
02:00
S40
14°
03:00
S40
13°
04:00
S40
13°
05:00
S40
13°
06:00
S40
13°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/21 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Энэтхэг-Монголын бизнесийн хамтын ажиллагаа” сэдэвт форум зохион байгуулагдлаа

ikon.mn
2020 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг

Монгол Улс Бүгд Найрамдах Энэтхэг улстай дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд “Энэтхэг-Монголын бизнесийн хамтын ажиллагаа” арга хэмжээ МҮХАҮТ-д боллоо. БНЭУ-ын ЭСЯ, МҮХАҮТ хамтран зохион байгуулсан тус форумд 200 гаруй бизнес эрхлэгч оролцжээ.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд найрамдах Энэтхэг улсад хийсэн айчлалын үеэр МҮХАҮТ, БНЭУ-ын FICCI, CII болон AssoCham Танхим Нью Дели хотноо Монгол-Энэтхэгийн бизнес форумыг зохион байгуулсан. Энэ үеэр Монголын 30 гаруй томоохон аж ахуйн нэгж бизнесээ танилцуулж, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид хамтран ажиллах тухай Санамж бичиг байгуулсан юм.

Хоёр улсын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, уул уурхай, газрын тос, мэдээллийн технологи, эмийн үйлдвэрлэл болон аялал жуулчлал зэрэг салбарт хамтын ажиллагааны ихээхэн нөөц бололцоо байна. Монгол, Энэтхэг хоёр улсын бизнес хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэн ажиллах нь нэн чухал юм. Одоогоор манай улсад мэдээллийн технологийн мэргэжилтэн бэлтгэх сургалтын бааз байгуулах 20 сая ам.долларын төсөл, Эмийн үйлдвэр барих 30 сая ам.долларын төслийг хэрэгжүүлж эхлээд байна" хэмээжээ. 

БНЭУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён М.П.Сингх “Энэхүү арга хэмжээ хоёр улсын худалдаа, эдийн засгийн салбарыг өргөжүүлж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Энэтхэг-Монгол хоёр улсын хооронд эмийн үйлдвэрлэл, уул уурхай болон аялал жуучлалын салбарыг хөгжүүлж хоёр улсын эдийн засгийн салбарт өргөн боломж нээгдэнэ гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм.

Тус арга хэмжээнд Энэтхэг улсаас PWC аудит, мэдээллийн технологи, эрүүл мэндийн компани зэрэг олон улсын түвшний байгуулагуудын оролцогчид илтгэл тавьсан бөгөөд Энэтхэгийн бараа бүтээгдэхүүний дээж эм, эмийн бүтээгдэхүүн, цай, кофе, халуун ногоо, гар урлал, гоёл чимэглэл, Энэтхэг иога болон газрын тосны үйлдвэрийн танилцуулга хийгдсэн байна. 

Өнгөрсөн оны арван хоёрдугаар сард Монгол Улс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэх шийдвэрийг УИХ-аас соёрхон баталсан бөгөөд энэ оны дооодугаар сараас хэрэгжиж эхэлнэ. Энэхүү хэлэлцээрт Энэтхэгээс гадна БХНАУ, БНСУ, Бангладеш, Лаос, Шри-Ланк зэрэг улс гишүүнээр нэгдсэн байдаг аж. Манай улс уг хэлэлцээрт нэгдсэнээр дотоодын ААН-үүд дээрх улсуудад 10 мянга гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг 30-40 хувийн гаалийн татварын хөнгөлөлттэй экспортлох боломж бүрдэх юм. Мөн нөгөө талд манай улсад үйлдвэрлэдэггүй, өндөр өртгөөр бүтдэг 390 гаруй төрлийн бараа, бүтээгдэхүүнийг 10-30 хувийн гаалийн татварын хөнгөлөлттэйгээр дээрх улсуудаас импортлох боломж нээгдэнэ. 

Монгол Улс 2019 онд Энэтхэг улс руу 1.2 сая ам.долларын бараа бүтээгдэхүүний экспорт хийж 37.2 сая ам.долларын бараа бүтээгдэхүүний импорт хийсэн үзүүлэлттэй байна. Монгол Улсаас малын гаралтай түүхий эд, ноос, ноолуур болон бусад дотоодын бүтээгдэхүүнийг экспорт хийж хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх боломжуудыг бий болгож чадна хэмээн Үндэсний Статистикийн Хорооны Дарга А.Ариунзаяа Монгол Улсын эдийн засгийн төлөв, бизнесийн боломжууд сэдэвт илтгэлдээ онцолжээ.

“Энэтхэг- Монголын бизнесийн хамтын ажиллагаа” арга хэмжээний үеэр хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаа сэдэвт хэлэлцүүлэг болсон юм. Хэлэлцүүлгийн панелистуудаар Medzul Health компанийн захирал ноён Ашиш Бхардваж, Энэтхэг - Монголын эрүүл мэндийн нийгэмлэгийн Тэргүүн Х.Жамбалмаа, Монос Группийн ТУЗ-ын дарга Л.Хүрэлбаатар болон Интермэд эмнэлгийн Ерөнхийлөгч Т.Болормаа нар эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаа, эм эмийн бүтээгдэхүүн, эмийн түүхий эдийг экспорт хийх, хоёр улсын уламжлалт эмчилгээг харилцан туршлага судлах боломж зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлжээ.

Манай улс Энэтхэг улсаас эм бэлдмэл, эмнэлгийн тоног төхөөрөмж ихээр импортолдог. Харин  монгол эмийг Энэтхэгийн зах зээлд нэвтрүүлэхээр дотоодын үйлдвэрлэгчид ажиллаж эхэлжээ. Энэ талаар Монос группийн ерөнхийлөгч Ч.Хүрэлбаатар “1980 оноос Энэтхэгийн эм бэлдмэл манай зах зээлд эрчимтэй нэвтэрсэн. Монос групп Энэтхэг улсын зургаан эмийн пүүсээс 80 гаруй төрлийн эм бэлдмэл, эмнэлгийн тоног төхөөрөмж импортолж байна. Үүний зэрэгцээ дэлхийн хоёр дахь томоохон зах зээлд монгол эм бэлдмэлийг таниулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд тус улсын хамгийн том эмийн пүүс болох Дабуртай хамтран зах зээл, экспортлох боломжтой эмийн судалгааг хийж байна” гэлээ. 

 

x