Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын Мянганы Сорилтын сан - Худалдан авах ажиллагааны ерөнхий зарлал

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 1 сарын 21
Сурталчилгаа

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН


ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ЗАРЛАЛ


Хөтөлбөрийн нэр: Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр  

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ын хооронд 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр эдийн засгийн өсөлтийг хангах замаар ядуурлыг бууруулах зорилго бүхий Мянганы сорилтын Компакт гэрээг байгуулсан. Компакт гэрээний дагуу МСК нь Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлэхэд зориулан 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх бөгөөд уг хөтөлбөрийн хэрэгжилтийг хариуцан, зохион байгуулах үүргийг Монголын Мянганы сорилтын сан (Монголын МСС) хүлээж байгаа болно. Монголын МСС нь Компакт гэрээгээр үзүүлэх буцалтгүй тусламжийн хөрөнгийн тодорхой хэсгийг Компакт гэрээнд заасан төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай зарим бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад зарцуулах юм.

Худалдан авах ажиллагааны энэхүү ерөнхий зарлал нь 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааг хамарна. Дурдсан хугацаанд дараах бараа, ажил, зөвлөх болон зөвлөх бус үйлчилгээг худалдан авахаар төлөвлөж байна. Үүнд:

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ:

  • Мониторинг, үнэлгээний мэдээллийн чанарын үнэлгээ;
  • Монголын МСС-ийн санхүүгийн үйл ажиллагааны аудит;

БАРАА:

  • Удирдлагын мэдээллийн системийн програм хангамж (MIS Software);
  • Компьютерийн дэлгэцний хамгаалалт болон дижитал камер;

АЖИЛ:

  • Биокомбинат, Шувуун фабрик дахь газрын доорх усны нөөцийг түшиглэн шинээр гүний худгууд байгуулах ажил;
  • Олборлосон усыг гүн цэвэршүүлэх дэвшилтэт технологи бүхий үйлдвэр барьж байгуулах ажил;
  • Гүний худгийн барилга, шахуургын станц, олборлосон усыг эх үүсвэрийн талбай болон цэвэршүүлэх үйлдвэрээс дамжуулах шугам хоолой, SCADA систем зэргийг барьж байгуулах, суурилуулах ажил багтана.

Хөтөлбөрийн хүрээнд буцалтгүй тусламжийн хөрөнгөөр дээр дурдсан бараа, ажил, үйлчилгээний гэрээг санхүүжүүлэхэд МСК-ын цахим хуудас дахь Хөтөлбөрийн худалдан авах ажиллагааны журам (https://www.mcc.gov/ppg)-д заасан үндсэн зарчим, дүрэм, аргачлалыг баримтлана.  

Худалдан авах ажиллагаа нь МСК-ын худалдан авах ажиллагааны журамд заасан шалгуурыг хангаж буй улсын харьяалал бүхий, сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой бүх этгээдэд нээлттэй.  

Бараа, ажил, зөвлөх болон зөвлөх бус үйлчилгээний гэрээ байгуулах эрхийг нээлттэй тендер шалгаруулалтын зарчмаар олгох ба Худалдан авах ажиллагааны тусгай зарыг Нэгдсэн Үндэстний  Байгууллагын “Хөгжлийн Бизнес” (United Nations Development Business-UNDB) http//www.devbusiness.com, “Хөгжлийн гарц” (Development Gateway Market-dgMarket) http://mcc.dgmarket.com цахим хуудас, өдөр тутмын сонин болон бусад мэдээллийн хэрэгслээр олон нийтэд тухай бүр зарлана.

Худалдан авах ажиллагааны тухай зарлал хүлээн авах зорилгоор цахим хаягаа бүртгүүлэх, дээрх худалдан авах ажиллагааны тухай нэмэлт мэдээлэл авах сонирхол бүхий ханган нийлүүлэгчид, гэрээт байгууллагууд, бие даасан зөвлөхүүд
PA-Mongolia@charleskendall.com,
procurement@mca-mongolia.gov.mn цахим хаягаар холбоо барина уу.

Монголын Мянганы сорилтын сан
5-р давхар, МПМ Цогцолбор, ЮНЕСКО-ийн гудамж, 1 дүгээр хороо
Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот-14210, Монгол Улс

MILLENNIUM CHALLENGE ACCOUNT-MONGOLIA


GENERAL PROCUREMENT NOTICE


Program Name:
Mongolia Water Compact 

The Government of Mongolia has received a grant funding of 350 million US dollars under the Compact Agreement signed on July 27, 2018 with the USA Millennium Challenge Corporation with an aim to enable the Government to implement the Compact Program and achieve its objectives set forth in Compact.

Millennium Challenge Account-Mongolia, an accountable entity established to oversee the implementation of the Compact, intends to apply parts of the proceeds of the funds to payments for contracts for certain goods, works, and services.

This General Procurement Notice covers the period from January 1, 2020 through December 31, 2020.

CONSULTING SERVICES:

  • M&E Data Quality Review Consultant
  • Financial Audit for MCA-Mongolia

GOODS:

  • MIS Software
  • Privacy Filter for Desktop Monitor and Digital SRL Camera

WORKS:

  • Construction of Downstream Wellfield Wells at Shuvuun and Biokombinat
  • Construction of Advanced Water Purification Plant
  • Construction of Well houses, Pumping Station, and Conveyance/SCADA  

Contracts for Goods, Works and Services financed under the Program will be implemented according to the principles, rules and procedures set out in the MCC Program Procurement Guidelines (“PPG”), which can be found on MCC’s website at https://www.mcc.gov/ppg.

The procurements will be open to all bidders/consultants from eligible source countries, as defined in the MCC PPG.

A Specific Procurement Notice (“SPN”) for each contract to be tendered under the competitive bidding procedures and for each consultant contract will be announced on the United Nations Development Business (UNDB Online) website at http://www.devbusiness.com/, the Development Gateway Market (dgMarket) website at http://mcc.dgmarket.com/, in local newspapers, and in other media outlets, as appropriate.

Interested eligible suppliers, contractors and consultants who wish to be included on the mailing list to receive a copy of advertisements, or those requiring additional information, should contact the Procurement Agent for MCA-Mongolia at PA-Mongolia@charleskendall.com with copy to procurement@mca-mongolia.gov.mn.  

 

Millennium Challenge Account-Mongolia
5th Floor, MPM Complex, UNESCO Street, 1st khoroo,
Sukhbaatar District, Ulaanbaatar – 14220, Mongol

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.