Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

Малайз улс 150 чингэлэг хог хаягдлыг өндөр хөгжилтэй улс орнууд руу буцаажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Малайзын засгийн газар нийтдээ 150 чингэлэг хуванцар хог хаягдлыг АНУ, Британи, Франц, Канад тэргүүтэй 13 улс руу буцаасныг өчигдөр мэдэгджээ.

2018 онд Хятад улс гадаадаас хог хаягдал хүлээж авахгүй болсноор зүүн өмнөд Азийн олон орон руу өндөр хөгжилтэй орнуудаас хууль бус ачаа тээвэрлэгдэн ирэх болсон юм.

 Тэдний нэг нь Малайз улс. Өчигдөр нийтдээ 3,737 тонн хаягдлыг анх илгээсэн улс орнууд руу нь буцаасан тухай Малайзын байгаль орчны сайд Ёо Би Ин мэдэгджээ.

150 чингэлэгийн 43 нь Франц, 42 нь Британи, 17 нь АНУ, 11 нь Канад руу буцсан байна.

“Малайз улс дэлхийн хогийн цэг болох ёсгүй” гэж Ёо Би Ин сайд фэйсбүүк хуудсандаа бичжээ.

Чингэлгүүдийг буцааж илгээх зардлыг хүлээж авах улс орнууд, ачаа тээврийн компаниуд хариуцах гэнэ. Хятад улс хилийн чанадаас хуванцар хог авахаа больсны дараа жил АНУ-аас Малайзын боомтод ирдэг хог хаягдлын хэмжээ хоёр дахин нэмэгдсэн байна.

Өнгөрсөн онд Филиппин улс мөн хууль бус замаар ирсэн олон чингэлэг хогийг Канад улс руу буцааж байжээ.

 

Эх сурвалж: CNN